ДЭЛХИЙ

Их Британид 96 настай өвөө бакалаврын зэргээ авчээ

Их Британид 96 насандаа бакалаврын зэрэг хамгаалсан өвөө тус улсын их сургууль төгссөн хамгийн өндөр настай хүн болжээ. 96 настай Арчи Вайт энэ жилийн эхээр Зүүн Сассексын коллежоос Урлагийн чиглэлээр бакалаврын зэрэг хүртсэн байна.

V Жорж

Тэрбээр 1925 онд, V Жорж хаан ширээн дээр байх үед мэндэлжээ. Жорж 92 нас хүртлээ өмгөөлөгчөөр ажиллаж өнгөрсөн 2018 онд Зүүн Сассексын коллежид элсэж орсон байна. Түүний элсэж орохоос нэг жилийн өмнө дотнын найз нь коллежид сурч эхэлсэн тул Арчи суралцах урам зориг оржээ. Тэрбээр коллежид суралцах хугацаандаа ваар урлал, зураг авах уламжлалт арга, фотошоп ашиглаж сурсан аж.

Арчи хамгийн сүүлийн ажлаа багш нартаа хураалгахдаа 96 нас 56 өдөртэй байжээ. Дэлхийн хамгийн өндөр насандаа их сургуулийн зэрэг эзэмшсэн хүн бол Японы иргэн Шигэми Хирата юм. Тэрбээр зэргээ авах үедээ 96 нас 200 өдөртэй байжээ.

Эх сурвалж: Daily Mail

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
гүнбалай
гүнбалай
2021-07-17 17:49

Ёстой мундаг. Манайхан гадны орнуудаас ийм л сайн сайхан зүйлийг нь авч, дуурайж,сур�##�цах ёстой доо.Түүнээс биш хүн �##�даг, т�##�даг, хар тамхи хэрэглэдэг, хууль бус зүйл хийдгийг нь дуурайх хэрэггүй шүү дээ.

Зочин
Зочин
2022-10-21 17:52

Nas bol too gedgiig jinxene utgaar ni xaruulj baigaa erdem nomiin ix orgil ruu temuulj baigaa edgeer erxem buurainuuddaa urt udaan naslaxiig xusie

Холбоотой мэдээ

Back to top button