ДЭЛХИЙ

ДЭМБ: Коронавирусийн гарал үүслийг судлах ажлыг “шилэн” болгох ёстой

Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага (ДЭМБ)-ын тэргүүн Тедрос Аданом Гебреисус мэдэгдэхдээ, Хятадын эрх баригчид Үхань дахь шинэ коронавирусийн гарал үүслийг судлахад хамтран ажиллахгүй байгааг онцлов. Үүнтэй холбоотойгоор Хятадын талыг ДЭМБ-ын шинжээчдэд шаардлагатай бүх материалыг өгч, тоног төхөөрөмжтэй танилцах боломж олгохыг Хятадын эрх баригчдад уриаллаа.

Гебреисусийн хэлсэнчлэн Бээжин цар тахал дэгдэхээс өмнөх болон дэгдсэний дараах хугацааны өвчтөний талаархи мэдээллийг ДЭМБ-д хүлээлгэн өгөхийг хүсэхгүй байгааг онцгойлон анхааруулав. 

ДЭМБ мөрдөн шалгах ажиллагааны эхний үе шатыг энэ оны хоёрдугаар сард дуусгасан. Тухайн үед Хятадын эрх баригчид мөрдөн шалгах комиссыг гол мэдээллээр хангаагүй хэмээн Австралийн микробиологич, Үхань дахь Олон Улсын Судалгааны Ажлын оролцогчдын нэг Доминик Дуайер мэдэгдээд байна.

Гэсэн хэдий ч, комиссын зүгээс вирус нь лабораторийн гаралтай гэх магадлал тун бага бага гэсэн дүгнэлтэд хүрсэн юм. Анх мэдээлж байсанчлан амьтнаас хүнд халдварласан байх магадлалтай гэж дүгнэжээ. Ямартай ч, вирусийн түгээмэл хувилбар нь Хятадын Үхань мужийн Вирус Судлалын Хүрээлэнгийн лабораториос вирус тархсан гэсэн тооцоолол хэвээр байгаа аж.

ДЭМБ-ын Комиссоос мөрдөн шалгах ажиллагааны эхний шатны үр дүнгийн тайлангийн бүрэн хувилбарыг хэвлүүлэхээр төлөвлөж байсан боловч хожим нь энэ төлөвлөгөөгөө зогсоосон нь хачирхалтай.

Комиссын гаргасан дүгнэлтийг үл харгалзан ДЭМБ-ын тэргүүн Тедрос Аданом Гебреисус Гебрейесус вирус нь лабораториос гаралтай гэх онолыг хайж илрүүлэх одоогоор эрт байна хэмээн Пүрэв (2021.07.15) гарагт мэдэгдэв. Тэрбээр хэлэхдээ, “Би өөрөө лабораторид ажиллаж байсан, би бол дархлал судлаач хүн, заримдаа таагүй тохиолдол гардаг гэдгийг би мэддэг. Ийм зүйл байнга л тохиолддог юм”, – гэсэн байна.

О.АНАР

(Эх сурвалж: bbc)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button