НИЙГЭМ
Э.Даваажамц 46 дахь өдрөө гүйж бариандаа орлоо

Ховд аймгийн Буянт сумын харьяат, Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн хөгжимчин, ахлах ахлагч Э.Даваажамц өчигдөр Дорнод аймаг хүрч, бариандаа ороход 56 км үлдээд байсан тухай бид өмнө мэдээлсэн. Тэгвэл тэрбээр 46 дахь өдрөө ийн амжилттай гүйж, бариандаа орлоо.
Түүний хувьд зургаадугаар сарын 2-нд Ховд нутгаасаа гарсан бөгөөд Улаанбаатар хотод ирээд, ирсэн өдрөө Дорнод руу гүйсэн юм. Түүний хөлс хүчээ дуслуулсан 46 хоног ийн өнгөрч, тэрбээр амжилттайгаар бариандаа ирлээ.
О.ЭНЭРЭЛ











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Мундаг залууд баяр хүргэе. Хүүхэд, залуучуудад эр зориг, тэсвэр тэвчээрийн үлгэр дуурайллыг өөрийн биеэр, үйлээрээ харууллаа.
Танд баяр хүргэж аз жаргал эрүүл энх амжилт сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
Би танаар бахархаж байна
Залуучуудад маш том үлгэр дуурайл болж байгаа залуугаар бахархаж бн! Баяр хүргэе! Цаашдын ажил амьдралд томоос том амжилт хүсье!