
Японы цагдаагийнхан 30 настай, Узбекистан улсын иргэнийг баривчлан саатуулсан мэдээлэл байна. Эх сурвалжийн мэдээлснээр, олимпийн наадмын нээлт болон хаалтын ёслолын ажиллагаа зохион байгуулагдах Үндэсний цэнгэлдэх хүрээлэнд сэжигтэн япон эмэгтэйд хүч хэрэглэн хүчирхийлэхийг завдсан гэжээ. Энэ талаар “Kyodo” агентлаг мэдээлэв.
Хэвлэл мэдээллийнхний мэдээлснээр, хохирогч эмэгтэй олимпийн наадмыг зохион байгуулалтын ажилтай холбоотой ажил эрхэлдэг юм байна.
Сэжигтэн хэн болох нь одоогоор тодорхойгүй байгаа бөгөөд олимпийн наадмыг цэнгэлдэх хүрээлэнгээс шууд дамжуулах, сурвалжлах хэвлэл мэдээллийнхний хоол хүнсийг нийлүүлдэг компанид ажиллаж байсан оюутан аж.
О.АНАР












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Самуурайнууд бөөн сүр