ДЭЛХИЙ

Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон өөрийгөө тусгаарлах болжээ

Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон болон Санхүүгийн канцлер Риши Сунак хоёр Эрүүл мэндийн сайд Сажид Жавид “КОВИД-19”-ийн халдвар авсны дараа өөрсдийгөө тусгаарлах болсон байна. Үүнээс хэдэн цагийн өмнө тэд өөрсдийгөө тусгаарлалгүй өдөр болгон шинжилгээ өгнө гэсэн мэдэгдэл хийсэн аж.

Шинжилгээ өдөр болгон өгнө гэх шийдвэрийг эсэргүүцсэн хүмүүс “Тэдэнд нэг хууль үйлчилж харин бидэнд өөр хууль үйлчилдэг” хэмээн шүүмжилжээ. Сөрөг намын удирдагч Кийр Стармер хэлэхдээ Ерөнхий сайд болон канцлер хоёр “бидний мөрддөг хууль тэдэнд үйлчилдэггүй гэж бодож байгаад бодогдлоо” гэсэн байна.

Их Британийн Эрүүл мэндийн сайд бямба гарагт (2021.07.17) коронавирусийн шинжилгээ өгч эерэг хариу гарчээ. Үүнээс нэг хоногийн өмнө тэрбээр “Downing Street”-д уулзалтад оролцсон тул Борис Жонсон, Риши Сунак хоёр хавьтал болсон аж.

Эх сурвалж: BBC

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button