Нийгмийн

С.Тулга: Б.Болор-Эрдэнэ, Д.Ганзул нар бэртэлтэй тул олимпод оролцуулах боломж байсангүй

Монгол Улсын багийн спортын түүхэнд олимпод анх удаа оролцох болсон сагсан бөмбөгийн 3х3 төрлийн шигшээ багийнхан “Токио-2020”-д өрсөлдүүлэх бүрэлдэхүүнээ өчигдөр зарласан.

Олимпийн наадамд Баясгалангийн Солонго, Энхтайваны Чимэддолгор, Мөнхсайханы Цэрэнлхам, Онолбаатарын Хулан нараар багаа бүрдүүлсэн юм. “Токио-2020”-д Даваасүрэнгийн Ганзул, Баатарын Болор-Эрдэнэ нарыг өрсөлдүүлсэнгүй гэх шүүмжлэл гараад байгаа билээ.

Үүнд сагсан бөмбөгийн 3x3 шигшээ багийн ахлах дасгалжуулагч, Гавьяат дасгалжуулагч С.Тулга цахим хуудсаараа дамжуулан тайлбар хийлээ.

Тэрбээр “Өмнөговь аймагт хийсэн бэлтгэлийн үеэр Д.Ганзулын нуруу нь татсан. Токиогийн олимпод оролцох тамирчдаа сонгох үеэр нуруу, өвдөгний бэртэл нь дахиад сэдэрсэн. Одоо гайгүй байгаа.

Б.Болор-Эрдэнэ Токиод ирэхээс долоо хоногийн өмнө Д.Ганзултай мөргөлдөөд хамраа хугалчихсан. Олимпод оролцуулах боломжийг эрэлхийлээд Токиод авч ирсэн юм.

Энэ шийдвэрийг гаргахад үнэхээр хэцүү байлаа. Хоёр жилийн бэлтгэл, ур чадвар, амжилтыг нь харгалзаж байгаад тамирчдаа сонгосон. Дасгалжуулагч хүн хамгийн сайн тамирчнаа хэзээ ч хасахгүй. Бэртэл, гэмтлийг яалтай билээ.

Ганзул, Болор-Эрдэнийн гэр бүлээс, найз нөхдөөс нь уучлалт гуйя. Бэртлийн улмаас оролцуулах боломж үнэндээ гарсангүй. Хэнийг нь хасаагүй.

Одоо олимпод оролцохоор сонгогдсон дөрвөн тамирчин ямар ч буруугүй. Сайдын, даргын охин биш. Жирийн айлын хүүхдүүд. Манай багийн охидууд руу зарим хүн их дайрч, сошиалаар элдэв юм бичиж байна. Том тэмцээний өмнө тамирчид руу битгий дайраарай. Уг нь ийм зүйл ярихгүй байя гэж бодож байлаа.

Монгол Улс сагсан бөмбөгийн спортын төрлөөр олимпод оролцохоор болсон нь өөрөө том амжилт. Элдэв цуу яриа тараан, бидний дунд яс хаяарай. Хэрвээ алдаа дутагдал байгаа бол бүх хариуцлагыг би хүлээнэ”.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Yum
Yum
7 сар 21, 2021 06:25

Tulga guai awilga awsn eswl xen negen erx medelt hun nuluuldug xolboo bolloo doo xoorxii olimpn erx awj ogsn 1,2nomern tamirchnaa zerlegr xasna gdg doromjlol naad 4.oos chin yu xvleexew dee dowtoldog hun ch alga xen negen erx medelt hun nuluuldug xolboo bolloo doo

Zochin
Zochin
7 сар 21, 2021 10:04

Ер нь тэртээ тэргүй байранд ороод сүйд болохгүйгээс хойш наад эрх авсан 2 тамирчнаа тоглуулчихв�##� яасын олимпод тоглоно гэж хэчнээн их хүсэж хүлээж байсан бол

Зочин
Зочин
7 сар 21, 2021 13:30

тийм шүү

гудамжны сагчин өвгөө
гудамжны сагчин өвгөө
7 сар 21, 2021 15:23

зөв шийдвэр .... дэлхийн бусад багууд ч 6-8 тоглогчидтой очоод эцсийн шийдвэрээ гаргаад 4 тоглогч нэрээ дэвшүүлж л бна .... бусад нь уйлж унжаад байгаа юм �##�га . их спорт тухайд ойлголт байхгүй бол бүү элдвээр дайрч давш�##�.... угаас л 4 тоглогч нь нрг нь солицоогоор тоголдог .өгөгдсөн нэр тамирчин тоглоно. өөр нэр тамирчин оруулах болмжгүй ... ..з�##�уусыгаа дэмжээд сууцгаа. угаасаа энэ багын спорт төрөлд олимпод оролцох эрх гэдэг маань монгол улсад ,сагсан бөмбөг спортод том амжилт ял�##�т юм аа... Охидууд маань эрч хүчтэ сайн толглох ур чадвараа дээшлүүлэх , боломж байв�##� илүү оноо с�##�гах . зайн шидэлтүүд болон хувийн багын ойлголцол ур чадвар , хурд хүчээ нэгтэгэн чадавхижуулах нь л гол зорилго юм даа. хожно гэж хожил гэдэг манай тамирчид хувьд хүнд асууд�##� , мэдээж тэгж л тоглоно . гэхдээ та бүхэн бүү шүүмжил бахархан дэмжин баясан сонирхоорой.. Ганзул . Болортуяа нар тамирчид учир ойлгож бгаа гэж найдна . тэд энд болж буйг мэдрээд ичиж байгаа . санаа зовниж байж магад . гэмтэл . хувийн ололт амжилт үзүүлэлт олон нөхцөл шаардан . даа. охидуудаа амжилт эсрэг довтолгоо оноо сайн цуглуулан ойрхон хожигдолтой их эрч хүч тэй байж .ихийг сурч мэдэж улам хүчирхэг баг хамт олон болж энэ 3х3 монголдоо ялан мандуулаарай . та бүхнийг ирээдүй энэ монгол чинь харж байгаа . амжилт

зочин
зочин
7 сар 21, 2021 15:49

Манай гол тоглогч бол үнэндээ Ганзул, Цэрэнлхам хоёр юмшүү. Х�##�аг гэж. Тэртэй тэргүй тоглолтыг Ард түмэн бүгд л харна, хэн нь хэрхэн тоглож байгааг.

Холбоотой мэдээ

Back to top button