ДЭЛХИЙ

Англи сурагч хөвгүүд халуунд шорт өмсөж болохгүй тул банзал өмсжээ

Их Британийн Корнвалл хошуунд суралцдаг ахлах ангийн хөвгүүд халуун өдөр шорт өмсөж болохгүй тул банзал өмссөн байна. Гэгээн Остелл тосгонд оршдог “Poltair” сургуулийн сурагч, 15 настай Адриан Копп хувцасны дүрмийн эсэргүүцэн ангийнхаа хүүхдүүдтэй хамт банзал өмсжээ.

Англид энэ долоо хоногт агаарын температур 30 цельс градус давж байгаа ч тус ахлах сургуулийн сурагчид дүрэмт хувцасны журмын дагуу шорт өмсөж болохгүй аж. Гэхдээ ямар ч хүйсний сурагчийг банзал өмсөхийг зөвшөөрдөг байна.

Иймд Адриан Коннор Хамфрис, Скотт Пенман нэртэй хоёр найзтайгаа сурагч нарт шорт өмсөх сонголт гаргаж өгөхийг шаардан энэ долоо хоногийг дуустал банзал өмсөх болжээ.

Эх сурвалж: Daily Mail

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-07-21 16:58

Iish m#lnuud ym bishuu short yahleeree omsoj boldoggui ym hunii yu omsohiig horin gj yu bsii

Холбоотой мэдээ

Back to top button