ДЭЛХИЙ

Криптовалютын зах зээл нэг өдрийн дотор 89 тэрбум ам.долларын алдагдал хүлээжээ

Өчигдөр өглөө Биткойны ханш сүүлийн дөрвөн долоо хоногт анхны удаа 30 мянган ам.доллароос багассан байна. Үүнтэй зэрэгцэн “Ether”, “XRP” гэх цахим мөнгөнүүд харгалзан тус тус 1.25, 4 хувиар буурчээ. Үүний улмаас криптовалютын зах зээл нэг өдрийн дотор 89 тэрбум ам.долларын алдагдал хүлээсэн байна.

Одоогийн байдлаар Биткойны ханш буцаагаад 30 мянган ам.доллар давжээ. Тавдугаар сард Биткойны ханш их хэмжээгээр унасан бөгөөд түүнээс хойш нөхөн сэргээгүй байгаа. Тавдугаар сарын 13-ны өдөр Тесла компани цаг уурын асуудлаас болж Биткойныг төлбөрийн хэлбэрээр хүлээн авахаа больж байгаагаа зарласнаар энэхүү ханшийн уналт эхэлсэн. Тесла компанийн мэдэгдлийн улмаас Биткойны ханш даруй 10 хувиар буурсан юм. Мөн үүнээс долоо хоногийн дараа Бээжин хот эдийн засгийн хүрээлэнгүүд болон төлбөрийн компаниудыг цахим мөнгө шилжүүлэхтэй холбоотой үйлчилгээ үзүүлэхийг хориглосон. Ингэснээр Биткойны ханш илүү хурдацтай унасан юм.

Гэвч энэ жилийн эхэн үетэй харьцуулахад Биткойн, “Ether”, “XRP”-ийн одоогийн ханш нэмэгдсэн үзүүлэлттэй байгаа талаар “CNBC” агентлаг мэдээлжээ. Тухайлбал өнгөрсөн даваа гарагийн байдлаар Биткойны ханш 2.3 хувь, “Ether” “XRP”-ийн ханш 140 гаруй хувиар нэмэгдсэн байгаа аж.

Эх сурвалж: Unilad, CNBC

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Бод
Бод
2021-07-21 16:54

Гэтэл Манайхан бас ардсоин ч гэх шиг хууртагдаад л.

Холбоотой мэдээ

Back to top button