СПОРТ

Б.Бат-Эрдэнэ: Э.Оюунболд руу залгаж, мессэнжэрээр холбогдсон ч хариу бичээгүй

Яг одоо /2019.08.19/ УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ сэтгүүлчдийн асуултад хариулж байна.

Тэрбээр: “Э.Оюунболд мэдэгдэл хийхдээ надтай зөвлөлдсөн зүйл байхгүй. Хөдөөнөөс саяхан ирсэн учраас холбогдож амжаагүй байна. Энэ сарын 7-ноос албан томилолтоор яваад, үүний дараа эгчийгээ аваад рашаан усаар явж байгаад ирж байна. Өөр тодорхой мэдээлэл алга.

Бөхийн холбоонд маргааны асуудал 2002 оноос эхэлж үүсэн, бараг 17 жил болж байна. 2017 оны гуравдугаар сард хурал хийн, надад итгэл хүлээлгэн удирдагчаар сонгосон. Маргалдагч талууд санал нийлэхгүй байгаагаа илэрхийлж байсан. Хоёр жилийн өмнө нь л “Эв нэгдэл чухал, би нэрээ татахад бэлэн” гэдгээ хэлж байсан. Цаг хугацааны хувьд нэгдсэн хурлаа хийж чадахгүй явж байна. Есдүгээр сард хийх санаатай байгаа. Л.Чинбаттай уулзсан, Н.Баянмөнх гуайтай хэвлэлийн хурал хийсэн байдаг. Нөхдийнхөө тавьж байгаа бүх саналыг би хүлээж авч байгаа. Бидэнд эв нэгдлээс илүү эрхэм зүйл гэж байхгүй.

Намайг байхгүй үед утсаа салгаад алга болчихлоо гэж ярьсан байна. Солонгос руу шавийгаа дагуулаад, хариуг нь өөрчлөх гээд явж байна гэх мэт. Санаатайгаар л ийм мэдээлэл тараадаг байх даа. Ноднин намайг бас гүтгэж, утас мессеж бүх юмаа тулгаж үзүүлээд холбоо хамааралгүй байна гэдэг нь тогтоогдсон байдаг.

Э.Оюунболд миний нутгийн хүү, 14 настайдаа миний үүсгэн байгуулсан сургуульд элсэж долоон жил суралцсан. Улсын баяр наадамд 20 настай зургаа давж, дараа нь түрүүлсэн хүн шүү дээ. Би санаа зовж, утас мессежээр сүүлийн жил гаруй харьцаж байснаас өдөр бүр бэлтгэл дээр нь очдог зүйл байхгүй болсон шүү дээ.

Би олимпын спортын төрөлд олон ч тэмцээнд ордог байлаа. Олон улсын А зэрэглэлийн тэмцээнд үргэлж ордог, сэргээшийн шинжилгээ өгдөг байсан. Хуулийн дагуу 16-д үлдсэн бөхөөс бас шинжилгээ авдаг хууль бий учраас би өгдөг л байсан. Хоёр төрлийн саванд нэг удаа шээлгээд, таглаж лацлаад авдаг ном бий. Манай бөхийн хүрээнд л ийм маргаан гарах юм. 2007 оноос хойш наадамдаа барилдаагүй учраас шинжилгээний талаар мэдэхгүй юм. Амьтан, хүний хэл амнаас айж сэргээш авдаг өрөө тасалгаагаар очдоггүй.

Э.Оюунболд хаана байгааг мэдэхгүй байна. Холбоо огт бариагүй. Монголчууд аймгаараа талцаж нутгархаад хэрэггүй дээ. Үнэн худал нь мэдэгдэхгүй цуурхал гаргаад байдаг. Энэ хүн бол бие бялдар, авьяасын хувьд төрчихсөн юм байна лээ.Ууж, идэж явлаа гэдэгт нь санаа зовдгоос бусдад нь санаа чилээж байгаагүй. Сэргээш хэрэглэсэн гэж мэдэгдэх юм огт байхгүй. Хамгийн сүүлд Өмнөдэлгэр суманд нэг уулзсан. Утас руу нь залгаж үзсэн, мессенжер нь нээлттэй биш тийм л байна.

Э.Оюунболдыг допинг хэрэглэсэн гэж бодохоор санаанд нэг л орохгүй байгаа юм даа. Одоо цаашид Баяр наадмын комисс, Допингийн эсрэг үндэсний холбооны л ажил шүү дээ. Ер нь манай хүү тамир тэнхээ, барилдааны мэдрэмжээр хол илүү л хүүхэд байгаа юм. ” гэлээ.

Х.ЭРХЭС

https://www.facebook.com/406345039710131/videos/508410533035664/

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Baterdene avraga
Baterdene avraga
2019-08-25 22:52

Shaan biz hamgiin hun muutai hun gesen de

StevSlarie
StevSlarie
2019-10-04 07:35

Viagra Yahoo Respuestas Keflex And The Liver Cialis Rezeptpflichtig Osterreich [url=http://priliorder.com]stendra priligy[/url] Sildenafil Viagra 100 Buy Clomid Online

Холбоотой мэдээ

Back to top button