НийгмийнСПОРТ

Э.Оюунболд: Монголын ард түмэн над руу маш их дайрч байна

Үндэсний их баяр наадмын гурвын даваанд улсын арслан Э.Оюунболд Завхан аймгийн Нөмрөг сумын харьяа, аймгийн начин Ё.Улсболдод өвдөг шороодсон. Тэрбээр барилдааны дараа унасандаа уурлан, Ё.Улсболдыг зодох гэж дайрсан бичлэг нь цахим сүлжээнд тарлаа. Тэгвэл энэ талаар Э.Оюунболд тайлбар хийсэн юм.

Тэрбээр "Надад бухимдах маш олон шалтгаан байна.  Гэхдээ би зохисгүй үйлдэл гаргасандаа ард түмнээсээ уучлал гуйж байна. Би өчигдөр аавынхаа 49 хоногийг өнгөрөөчхөөд барилдсан. Хүнд элэг бүтэн явахаас өөр аз жаргал гэж байдаггүй юм байна.  Аавтайгаа би 2014 оноос хойш хамт наадамласан. Би энэ их хэл амыг дийлэхгүй байна. Монголын ард түмэн над руу маш их дайрч байна. Би цолоо ч хураалгасан.  Надад хийгээгүй хэргийг тулгасаар байгаад хүлээлгэсэн шүү дээ.  Үндэсний бөхийн холбоо миний эсрэг холбоо л болж байх шиг байна.

Ё.Улсболдыг эхлээд давсан. Дахиад барилд гэсэн. Барилдсан. Дүрэм журам гэж байдаг бол шийдмээр байна. Олон залуучууд хохирч байна. Нэгийн даваанд унасан хүн хоёрын даваанд гараад барилдаж байх юм. Допингийн холбоогоо шалга гэж олон удаа гуйж байна. Надад маш олон зүйл тохиолдлоо. Хараал жатга гэж байдаг бол би тэр бүгдийг дийлэхгүй. Бөхдөө хайртай та бүхэн ойлгооч, ялгаж салгаач. Би ганцаараа буруу үйлдэл хийгээд байгаа юм биш. Үндэсний бөхийн холбооны тэргүүн Ц.Магалжав аль талд ажиллаад байгаа юм бэ. Надаас ямар бодис гаргачихаад байгаа юм. Арбитрын шүүх гэж байгаагүй бол би арван жил эрхээ хасуулах байлаа. Иргэн бүр хуулиар эрхээ хамгаалуулах ёстой биз дээ. Одоо надаас юу хүсээд байгаа юм бэ. Би гомдож байна" гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-07-12 14:33

Өөрөө л жудагтай эр хүн шиг байв�##� хэн чам руу дайраад байхав дээ...з�##�уу хүн байж ард түмнийхээ итгэл, хүндлэлийг даахгүй муухай л харагдаж байна даа...

Зочин
Зочин
2022-07-12 14:34

Эхлээд яах аргагүй унагаасан чинь дахиж барилдуулсан шүү.дахиж барилдаад унасан.Бөхийн холбооныхон гэж будлианы эзэд бнаа.Өсөхбаяр,Одхүү нарын бантан

Зочин
Зочин
2022-07-12 14:34

За дүү минь Маг�##�жав болон бөхийн холбооны хэдэн хуйв�##�дагч нар байсан цагт бөхийн холбоонд хэзээ ч сайн юм гарахгүй дээ, Түмэн олон ойлгож байна аа!!! Ямар сайндаа л аврага Сүхбат болон Санжаадамба нар эсэргүүцээд барилдахгүй байхав дээ!!! Одоо бүүр ичихгүй нэгийн даваа унасан бөхийг хоёрын даваанд барилдуулж байхав дээ!!!

Зочин
Зочин
2022-07-12 14:34

Ухаан гаргаж тэсвэртэй байж сураа. Аварга багш Бат-Эрдэнээрээ ухаан за�##�га. Зөвхөн барилдаж бус чиний хор шарыг хөдөлгөж чамайг буулгаж авахыг хүссэн хүмүүс ч байхыг үгүйсгэхгүй шүү дээ. Тэр бүхэнд тэсвэртэй, ухаантай байж гэмээ нь чи хожно. Хүн зодох гэж дайрч түрэмгий авирлах чинь өрсөлдөгчидөд чинь хожоо ш дээ. Бод бод.

ZOCHIN
ZOCHIN
2022-07-12 18:43

CHI ZUGEER L TEVCHEERTEI L BAI.... CHAMAIG HUNDLEH ARD TUMEN , ZUVHUN CHINII UIULDLIIG L HARJ BGAA.... HUN ER N BUH L ZUIL S UURUUSUU L BOLDOGIINSHDEE... HEN BH N GOL BISH ...HUN BH NL GOLNSHDEE....

Зочинзө
Зочинзө
2022-07-12 19:33

Эргүү допингчин хүртэх ёстойгоо хүртэж яваа.

Холбоотой мэдээ

Back to top button