ДЭЛХИЙ

БНХАУ “КОВИД-19”-ийн үүслийг судлах ДЭМБ-ын төлөвлөгөөг эсэргүүцжээ

Пүрэв гарагт (2021.07.21) БНХАУ ДЭМБ-аас гаргасан“КОВИД-19”-ийн гарал үүслийг судлах ажлын хоёрдугаар шатны төлөвлөгөөг эсэргүүцсэн байна. ДЭМБ энэ сард коронавирусийн гарал үүслийг БНХАУ-д судлах төлөвлөгөөг санал болгосон. Тус төлөвлөгөөнд вирус Хятад лабораториос алдагдсан байх боломжтой гэх онолыг оруулж, Уханийн лаборатори, худалдааны газарт аудит явуулах гэх мэт зүйл оржээ.

Харин үүний эсрэг БНХАУ-ын Эрүүл мэндийн үндэсний комиссын дэд сайд Зэж Ишин мэдэгдэл хийхдээ “Тус гарал үүслийг судлах төлөвлөгөө нийтлэг мэдлэг, шинжлэх ухааныг үгүйсгэж байгаа тул бид хүлээн зөвшөөрөхгүй. ДЭМБ Хятад мэргэжилтнүүдийн санал болгосон зүйлсийг нухацтайгаар дахин шалгаж, “КОВИД-19”-ийн гарал үүслийг улс төржүүлэлгүй цэвэр шинжлэх ухааны асуудал хэмээн үзэх болно гэж бид итгэж байна” гэжээ. Харин ДЭМБ-ын коронавирусийн гарал үүслийг судлах Хятад эрдэмтдийн багийн ахлах Лян Ванниан “Бид коронавирус лабораториос алдагдсан гэх онолыг үнэн байх магадлал маш бага, дахиж тус онолд цаг, хүчээ зарцуулах шаардлагагүй гэж үзэж байна” хэмээсэн аж.

 ДЭМБ-ын дарга энэ сарын эхэнд хэлэхдээ халдвар дэгдсэн эхний өдрүүдийн баримт мэдээлэл дутмаг байгаа тул БНХАУ-д “КОВИД-19”-ийн гарал үүслийг судлахад хүндрэлтэй байгаа гэсэн.

Эх сурвалж: Reuters

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button