Нийгмийн

Токиогийн олимпын жүдог Монголоос анх удаа шүүж буй Т.Энхцэцэг гэж хэн бэ

-Монголын эмэгтэй шүүгч жүдогийн тэмцээнийг анх удаа шүүж байна-

“Токио-2020” олимпын жүдо бөхийн тэмцээн өнөөдөр эхэллээ. Өнөөдөр Монголын хоёр жүдоч барилдана. Эрэгтэйчүүдийн 60 кг-д барилдсан ДАШТ-ий мөнгөн медальт, Гавьяат тамирчин Д.Амартүвшин ялагдсан талаар бид өмнө нь мэдээлсэн.

1997 оноос хойш жүдогийн спорттой амьдралаа холбож яваа, жүдогийн шүүгч Төрбатын Энхцэцэг Монголын жүдо бөхийн спортын түүхэнд эмэгтэйчүүдээс анх удаа олимпийн наадмыг дэнсэлж байна.

Дэлхийн чансааг сүүлийн гурван жил дараалан тэргүүлж, 2018 онд “Бөртэ чоно” наадмын шилдэг шүүгчээр тодорсон тэрбээр жүдо бөхийн төрөлд олимпийн эрх авсан Монголын анхны эмэгтэй шүүгч болсон юм.

2017 оноос хойш IJF-ийн 34 тэмцээн, сүүлийн гурван ДАШТ-ийг дэнслэсэн, ахмадын дэлхийн аварга Т.Энхцэцэгтэй олимп шүүх болсон баярт мөчөө хуваалцан, манай сайтад ярилцлага өгөхдөө “Дэлхийн чансааг сүүлийн гурван жил дараалан тэргүүлж, Токиогийн олимпын эрх авсан ч “Би чадлаа” гэх бодол надад огт төрөхгүй байна. Ийм юм хийлээ, тийм амжилт гаргалаа гэж ярих үнэхээр дургүй. Зүгээр л ажлаа хийгээд, даруухан явахыг чухалчилдаг. Би 2018 онд ч мөн дэлхийн шилдэг шүүгч болсон юм. Тухайн үед онгирсон болчих байх гээд бусдад ер хэлээгүй, цахим хуудсандаа ч энэ талаар бичээгүй.

Олимпийн дэвжээнд “Монголын Төрбат” гээд аавынхаа нэрийг дуурсгахаар боллоо гэж бодохоор сайхан санагдаж байна” гэж онцолсон юм.

Түүнтэй хийсэн ярилцлагыг ЭНД дарж уншина уу. 

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button