ДЭЛХИЙ

АНУ: Жефф Безос, Ричард Брэнсон нар хараахан сансрын нисгэгч биш

Өнгөрсөн долоо хоногийн даваа гарагт (2021.07.12) Их Британийн тэрбумтан Ричард Брэнсон өөрийн “Virgin Galactic” компанийн бүтээсэн онгоцоор сансар луу ниссэн билээ. Харин Дэлхийн хамгийн баян хүн болох Жефф Безос өнгөрсөн мягмар гарагт (2021.07.20) “Blue Origins” компанийн бүтээсэн “New Shepard” нэртэй онгоцоор сансарт хүрсэн.

Тэрбумтнууд сансар луу нисэж эхэлсэн тул АНУ сансрын нисгэгч гэх үгний утгыг улам чангатгасан байна. АНУ-ын Холбооны нисэхийн захиргааны шинэ дүрмээр бол сансрын нисгэгч хүн албан ёсны нислэгийн багийн гишүүн байх ёстой бөгөөд сансрын нислэгийн аюулгүй байдалд хувь нэмрээ оруулах ёстой аж. Иймд Жефф Безос, Ричард Брэнсон нар АНУ-ын засгийн газрын хувьд хараахан сансрын нисгэгч болоогүй байна.

Сансрын нисгэгч болохын тулд дэлхийн гадаргаас 80 км дээш нисэж хүрэх ёстой. Энэхүү шаардлагыг Безос, Брэнсон нар биелүүлсэн байгаа билээ. Холбооны нисэхийн захиргаанаас тавьсан шаардлагыг биелүүлж сансрын нисгэгч болохоос гадна НАСА болон цэргийн албаар дамжуулж тус нэр хүндийг АНУ-д олж авах боломжтой байдаг.

Эх сурвалж: BBC

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button