Нийгмийн

“Токио-2020”: АНУ-ын сагсан бөмбөгчид Францын багт хожигдлоо

Үе үеийн олимпын наадамд түрүүлэх л гэж ирдэг, түүндээ хүрдэг баг бол Америкийн шигшээ. Энэ удаагийн олимпын наадамд тэд Кевин Дурант, Лиллард, Дэни Дрийн, Д.Бүүкер нарын шилдгүүдээр багаа бүрдүүлсэн. АНУ-ын багаас  Кевин Дурант, Дрэймонд Грийн, Кевин Лаваас бусад нь олимпын наадамд анх удаа оролцож байгаа юм.

АНУ-ын шигшээ А хэсгийн эхний тоглолтоо дөнгөж сая Францын сагсан бөмбөгчидтэй хийлээ. Эл тоглолтод францчууд өрсөлдөгчөө 83:76-аар хожив. АНУ-ын багийн лидер Кевин Дурант алдааны асуудалд орж, тоглолтын төгсгөлд таван алдаа гарган суусан нь тоглолтод их нөлөөллөө.

“Мөрөөдлийн баг”-ийн бүрэлдэхүүн:

-Кевин Дурант /Довтлогч, “Брүүклин Нетс”, 2012, 2016 онд олимпод оролцсон/

– Кевин Лав /Төв, довтлогч, “Кливленд Кавалверс”, 2012 онд олимпод тоглосон/

– Дрэймонд Грийн /Төв, довтлогч, “Голден стэйт Уорриорс”, 2016 онд олимпод өрсөлдсөн/

-Дэмиан Лиллард /Хамгаалагч, “Протланд Трэйл Блэйзерс”/

– Дэвин Бүүкер /Хамгаалагч, “Финикс Санс”/

– Жэйсон Тэйтум /Довтлогч, “Бостон Селтикс”/

– Брэдли Бийл /Хамгаалагч, “Вашингтон Уизардс”/

– Зак Лавин /Хамгаалагч, “Чикаго Буллс”/

– Бэм Адебайо /Төв, довтлогч, “Майами Хит”/

– Крис Миддлтон /Довтлогч, “Милоуки Бакс”/

– Жрү Холидэй /Хамгаалагч, “Милоуки Бакс”/

– Жерами Грант (Довтлогч, “Детройт Пистонс”/.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button