НИЙГЭМ

Говь-Алтай аймагт болсон үерээр 7-62 насны таван иргэн амиа алдлаа

Говь-Алтай аймгийн Халиун сумын Гүүбариач багийн “Ногоо булгийн гол” гэдэг газарт /аймгийн төвөөс баруун урд зүгт 40 км-т, сумын төвөөс зүүн урд зүгт 70 км-т/ 07.24-ний өдрийн 15:10 цагаас 15:40 цагийн орчим орсон усархаг бороо орсны улмаас уруйн үер бууж, гурван том хүн, нэг хүүхэд, хоёр гэр, нэг автомашин үерийн усанд урссан тухай дуудлага бүртгэгджээ.

Улмаар аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлэг, Цагдаагийн газрын алба хаагчид, ар гэрийнхэн эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, мөн өдрийн 19:00 цагт тус сумын Гүү бариач багийн “Ногоо булгийн гол” гэдэг газраас /гэрээс урд зүгт 1 км-т/ Халиун сумын харьяат иргэн Р.Золжаргал /20 настай, эмэгтэй/-ын цогцсыг, 20:30 цагт /гэрээс урд зүгт 5 км-т/ иргэн Х /58 настай, эмэгтэй/-ийн цогцсыг, 21:00 цагт /гэрээс урд зүгт 4 км-т/ иргэн С /62 настай, эрэгтэй/-ын цогцсыг, 07.25-ны өдрийн 08:05 цагт “Хар толгой” гэдэг газар /гэрээс урд зүгт 9 км-т/-аас С /7 настай, эмэгтэй/-ын цогцсыг тус тус олж, Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгчээ.

Мөн Говь-Алтай аймгийн Чандмань сумын Өлзийбулаг багийн “Ботгон гол” гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 10 км, аймгийн төвөөс урд зүгт 235 км-т/ 07.24-ний өдрийн 01:10 цагаас 10:50 цагийн хооронд усархаг бороо орсны улмаас уруйн үер бууж, ачааны автомашинтай 1 хүн үерийн усанд урссан тухай дуудлагыг мөн өдрийн 22:12 цагт хүлээн авсан. 

Тус аймгийн Онцгой байдлын газар, Цагдаагийн газрын алба хаагчид, нутгийн захиргааны байгууллага, “Зээгт” ХХК-ийн ажилтнууд эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, 07.25-ны өдрийн 13:30 цагт “3ээгт” ХХК нүүрсний уурхайн жолооч Ц/59 настай, эрэгтэй, нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн харьяат/-ын цогцсыг тус сумын Өлзий булаг багийн “Ботгон гол” гэдэг газраас олж, тус аймгийн Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасагт шилжүүлэн өгсөн.

О.ЭНЭРЭЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button