НИЙГЭМ

Ц.Анударь дасгалжуулагчгүй явснаас финалд шалгарч чадаагүй асуудлаар БТСУХ мэдэгдэл гаргалаа

Буудлагын эмэгтэйчүүдийн 10 метрийн хийн гар бууны төрөлд өрсөлдөн финалд шалгарахад ганц оноо дутсан Ц.Анударь цахим хуудастаа "дасгалжуулагчтай явсан бол илүү дээр байх байлаа” хэмээн ярьсан нв олны хэлэлцэх сэдэв болоод буй. Энэ тухай Биеийн тамир, спортын улсын хорооноос дараах мэдэгдлийг гаргажээ.

Буудлага спортын эмэгтэйчүүдийн хийн гар бууны 10 метрийн дасгалын урьдчилсан шат өчигдөр явагдаж дууслаа. Энэ шатанд 53 тамирчин онч сорьсны дотор Монголын хоёр мэргэн бууч байв. Анхны олимпдоо оролцож буй залуу тамирчин Ц.Анударь дэлхийн шилдгүүдтэй ана мана өрсөлдсөөр шилдэг наймд шалгарахад ганцхан оноо дутан есдүгээр байрт жагссан билээ.

Тэрбээр 60 суманд 96, 97, 95, 97, 97, 94 гэж буудан 576 оноо авсан юм.Бээжин хотноо 2019 онд зохион байгуулагдсан эрхийн тэмцээнд 578 оноо авч финалд шалгаран Олимпын эрхээ баталгаажуулсан. БТСУХ-ны Үндэсний шигшээ багийн бүрэлдэхүүнд урт бууны дасгалжуулагчаар Ж.Ганхуяг, гар бууны дасгалжуулагчаар Л.Ундралбат нар ажилладаг бөгөөд Олимпын наадмыг зохион байгуулах хороо нь нийт эрх авсан тамирчдын 55 хувьд дасгалжуулагчийн квот олгодог журамтай. Өчигдөр зохион байгуулагдсан буудлага спортын эмэгтэйчүүдийн хийн гар бууны 10 метрийн дасгалд Ц.Анударь, О.Гүндэгмаа нар зэрэг оролцох үед дасгалжуулагч Л.Ундралбат, тамирчин Э.Даваахүү нар тэмцээний туршид хамт байсан болно. Олимпын наадмын бэлтгэлийг тамирчдын хүсэлтийн дагуу тус бүр хувийн дасгалжуулагчийн хамт бэлтгэл сургуулилтад хамруулсан.

Ц.Анударийн бэлтгэлийг Д.Лхадорж, О.Гүндэгмаагийн бэлтгэлийг Л.Ундралбат, Э.Даваахүүгийн бэлтгэлийг Өлзийбаяр дасгалжуулагч нар тус тус хариуцан хангасан.Хамтран ажилласан нийт дасгалжуулагч, тамирчдад талархал илэрхийлье.Монголын гар буучид 27нд 10 метрийн хийн гар бууны холимог багийн дасгалд Ц.Анударь, Э.Даваахүү нар өрсөлдөх бөгөөд 30-ны өдөр О.Гүндэгмаа, Ц.Анударь нар спорт гар бууны 25 метрийн дасгалд цэц мэргэнээ сорино.Монголын нийт баг тамирчдад амжилт хүсье” гэв.

"ТОКИО-2020” МОНГОЛЫН БАГИЙН ШТАБ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
12 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Priligy
Priligy
2021-09-25 09:23

Bystolic Coupons

how fast does lasix work
how fast does lasix work
2021-09-25 13:35

achat cialis en ligne securise

gabapentin dogs
gabapentin dogs
2021-10-11 17:50

Generic Priligy Dapoxetine 60mg

Cialis
Cialis
2021-11-01 04:13

Acquisto Cialis Veloce

Viagra
Viagra
2021-11-01 12:20

Cyklokapron

Propecia
Propecia
2021-11-06 02:43

Acquisto Levitra In Farmacia

Lasix
Lasix
2021-11-06 14:33

Trex Discount Germany Overseas Brighton

priligy cost
priligy cost
2021-11-10 16:22

Keflex Prostate Dog

Prednisone
Prednisone
2021-11-11 18:14

Viagra Bajo Receta

Stromectol
Stromectol
2021-11-12 17:18

Sildenafil Citrate Cheapest Prices

cheapest cialis
cheapest cialis
2021-12-07 08:42

Acquisto Cialis Svizzera

buy cialis canadian
buy cialis canadian
2021-12-09 05:00

Proscar Propecia Finasteride 5mg

Холбоотой мэдээ

Танд таалагдах
Close
Back to top button