НИЙГЭМЭРҮҮЛ МЭНД

С.Энхболд: Ковид тусаад эдгэрсэн хүн дельта вирусээр өвчлөх өндөр эрсдэлтэй

Гамшгийн эрсдэлийг бууруулах үндэсний зөвлөлийн хуралдаан үргэлжилж буй. Хуралдааны үеэр Эрүүл мэндийн сайд С.Энхболд ковидын үеийн нөхцөл байдлын тухай танилцууллаа. Тэрбээр хэлэхдээ:

"Хүчилтөрөгч өтгөрүүлэгч, пульсоксиметр, амьсгалын аппарат зэрэг худалдан авалтуудыг сүүлийн нэг сар хийсэн. Иймд тоног төхөөрөмжийн асуудал одоогоор үүсэхгүй. Мөн улсын хэмжээнд байгаа 27 мянган орны 14,500-г ковидын үед зориулан дэлгэсэн. Гол анхаарах асуудлын нэг дельта вирус байна. Дельта вирус нь дэлхийн 124 улсад тархсан. Халдварлах чадвар нь Альфа хувилбараас 60%-аар их гэдэг нь судалгаагаар тогтоогдсон. Мөн ковидын халдвараар өвчлөөд эдгэрсэн хүн дельта вирусээр өвчлөх өндөр эрсдэлтэй байгаа” гэв.

О.ЭНЭРЭЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button