НИЙГЭМЭРҮҮЛ МЭНД

Т.Баярхүү: Наадмыг ирэх жил хүртэл хойшлуулсан учир ямар нэгэн баяр тэмдэглэхгүй

Үндэсний их баяр наадмыг тэмдэглэхээр болсон хэмээх мэдээлэл түгсэнтэй холбоотойгоор гэх мэдээллийн дагуу Улсын Онцгой комиссын нарийн бичгийн дарга Т.Баярхүү мэдээлэл өглөө. Тэрбээр хэлэхдээ:

"Зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр баяр наадам тэмдэглэх гэж байна хэмээх мэдээлэл гараад байгаа учир энэ асуудалд Улсын онцгой комиссоос тайлбар олон нийтэд хүргэе. Өнгөрсөн долоо хоногт Улсын онцгой комиссын хоёр удаагийн хуралдаан болсон. Уг хуралдаанаар цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан Эрүүл мэндийн байгууллагад үзүүлж буй тусламж үйлчилгээ, ковидыг эмчлэх шаардлагатай эм тарианы нөөцийг бүрдүүлэх, ХӨСҮТ-д ашиглалтад бэлдэхээр зэхэж буй лаборатори, намрын ургац хураалт, хичээлийн шинэ жилтэй холбоотой холбогдох журам заавар, саналын тухай хэлэлцсэн.

Эрүүл мэндийн байгууллагаас хичээлийн шинэ жилд бэлдэхэд шаардлагатай зөвлөмжийг сургуулиудад хүргүүлсэн. Засгийн газрын шийдвэрээр улсын болон бүсийн наадам, аймаг сумын наадам ой тэмдэглэх үйл ажиллагааг тодорхой хугацаанд хойшлуулсан. Өөрөөр хэлбэл ардын хувьсгалын 100 жилийн баяр наадмыг ирэх жил тэмдэглэх шийдвэр гарсан тул ямарваа баяр наадам тэмдэглэх ойлголт байхгүй. Зарим нэг спортын тэмцээн уралдааныг үзэгчгүйгээр гадна талбайд зохион байгуулах чиглэл ирсэн” гэв.

О.ЭНЭРЭЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-07-26 13:28

Болжийнэ сан�##� нэг бна.

Цаг хугацааг ухрааж чадахгүй
Цаг хугацааг ухрааж чадахгүй
2021-07-26 19:48

Энэ жилдээ тэмдэглэхгүй бол хойшлуулна гэх биш харин тэмдэглэхгүй гэдгээр явах. Дараа жил тухайн жилийнхээ наадам л тэмдэглэнэ. Тэмдэглэх эсэх нь ч баттай биш.

Холбоотой мэдээ

Back to top button