Нийгэм мэдээ

Т.Баярхүү: Улсын хэмжээнд 5.1 сая толгой мал хорогдсон

Улс оронд нүүрлээд буй зудын нөхцөл байдал хүндэрснээс үүдэн УОК өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн. Үүнтэй холбогдуулан УОК-оос өдөр бүрийн 11 цагаас иргэдэд мэдээлэл хүргэж буй. Өнөөдрийн /2024.03.26/ мэдээллээр УОК-ын нарийн бичгийн дарга, хурандаа Т.Баярхүү дараах мэдээллийг өглөө.

Тэрбээр "Гуравдугаар сарын 20-ний өдрийн ЦУОШГ-аас бэлтгэсэн зудын үнэлгээгээр зургаан аймгийн 20 суманд цагаан зудтай байна. Эдгээр сумдад 12.5 мянган малчин өрх 5.2 сая мал хаваржиж байгаа гэсэн мэдээлэлтэй байна. Одоогийн байдлаар 16 аймгийн 85 суманд цагаан зудтай байгаа бөгөөд 51.1 мянган малчин өрх, 17.4 сая мал хаваржиж байна гэсэн тоон мэдээлэлтэй байна. Цагаанаар зудархуу 12 аймгийн 40 сум нийслэлийн 2 дүүрэг байна. Гуравдугаар сарын 22-ны байдлаар нийт нутгийн 50 орчим хувь нь цасан бүрхүүлтэй байсан бөгөөд ойрын хэдэн өдөр огцом дулаарч, цасан бүрхүүлийн хэмжээ нэлээн багассан байна.

Гуравдугаар сарын 20-ний өдрийн байдлаар таван сая 922 мянга 957 толгой мал хорогдсон. Сүхбаатар, Хэнтий, Архангай аймгууд малын хорогдлоороо тэргүүлж байна. 380 өрх бүх малаа алдсан мэдээлэлтэй байна.

Гуравдугаар сарын 25 хүртэл төрийн цэргийн байгууллагийн 703 алба хаагч, 256 тээврийн хэрэгсэлтэйгээр хөдөө орон нутгуудад ажилласан.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button