Согтуу жолоочийн балгаар хөлөө тайруулсан Г.Бадамцэцэгийн хөлд дахин бактер ургажээ

Өмнө нь бид согтуу жолоочид дайруулаад тэргэнцэрт суусан Г.Бадамцэцэг бүсгүй талаар та бүхэнд хүргэж байсан билээ. Тэрбээр 17-тойдоо автомашины осолд ороод бүсэлхийнээс доош хэсэг нь мэдээгүй болсон. Өдгөө 44 настай. Түүний ослын шарханд бохир орсноос болж тэрбээр хоёр сарын өмнө хагалгаанд орж, хөлөө тайруулсан юм. Үүний дараа мөн цөсний чулуу авах хагалгаанд олон түмний сайхан сэтгэл, хандивын ачаар орж чаджээ.

Амьдралынх нь туршид олон зүйлс түүнийг орхисон ч тэр өөрийгөө хэзээ ч орхиогүй. Тэрбээр эцсээ хүртэл тэмцэж яваа баатарлаг бүсгүйчүүдийн төлөөлөл мөнөөс мөн.

“Хагалгааны дараа хагас ухаантай байхдаа тайруулсан хөлөө хараад энэ хэвээрээ үүрд унтчихмаар санагдаж билээ. Гэвч хажууд минь бүртийтэл сахих эхийгээ хараад үхэх эрхгүй гэдгээ ухаарсан. Эхтэй хүн үхдэггүй юм билээ” хэмээн хоёрхон сарын өмнө хүнд бэрхийн эцэст инээгээд ярьж байсан түүнд аюулын харанга дахин дэлджээ. Саяхан шинжилгээ өгөхөд "MRSI” болон дахин нэг бактери ургасан учир эмчилгээгээ үргэлжлүүлэх шаардлагатай гэсэн хариуг сонсжээ.

Амьдралын төлөө саад болгоныг сөрж яваа Г.Бадамцэцэг бүсгүйд эрүүл болоход тусламжийн гараа сунгаарай. ХААН БАНК: 5007778385 Г.Бадамцэцэг дансанд сэтгэлийн хандив өргөх боломжтой.
О.ЭНХЖИН
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.