НИЙГЭМСПОРТ

Нэг харваачаас сэргээш илэрчээ

Ардын хувьсгалын 98 жилийн ойн баяр наадмаас таваас дээш давсан 16 бөхөөс гадна эхний тавд багтсан харваачдаас сэргээшийн шинжилгээ авдаг. Үүний дагуу шинжилгээ авахад хоёр бөхөөс хориотой бодис илэрсэн талаар баяр наадмын комисс мэдээлэл өгсөн.

Эдгээр бөхчүүдээс гадна сурын харваанд дөрөвдүгээр байр эзэлсэн харваачаас сэргээш илэрчээ. Эх сурвалжуудын мэдээлснээр уг харваач нь өөрөө мэдэлгүй хориотой эм бэлдмэл хэрэглэсэн буюу ханиадны төрлийн эм, эмийн бодис хэрэглэснээс ийн шинжилгээний хариу эерэг гарсан гэх. Одоогоор уг харваач нь эрэгтэй, эмэгтэй нь тодорхойгүй байна.

Сэргээшийн шинжилгээ авдаг болсноос хойш анх удаа харваачаас допинг илэрч байгаа нь энэ бөгөөд энэ талаар баяр наадмын комисс удахгүй дэлгэрэнгүй мэдээлэл өгөх гэнэ.

Б.АМАР

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
zochin
zochin
2019-08-20 16:22

Doping hereglecheed haniadnii turliin em gej haitsaldag hulgaichuus boliosoi bilee, Hereglesen harwaach ni Ulsiin tsoltoi bohiiin Ohin gesen. Medeej l doping hereglesen baij taaraa

Зочин
Зочин
2019-08-21 17:31
Reply to  zochin

Биеийн хүчээр хоорондоо барилддаг биш дээ.

Зочин
Зочин
2019-08-21 17:31
Reply to  zochin

Таахгүй шүү. Илэрсэн бодисыг нь мэдчихээд дүгнээрэй. Харваачдад тэр сэргээш хийх ямар ч шаардлага байхгүй ээ.

Холбоотой мэдээ

Back to top button