НИЙГЭМСошиал трэндЭнтертайнмент

Дуучин “Pink” Норвегийн эмэгтэй багийн торгуулийг төлнө гэв

Дуучин “Pink” Норвегийн элсний гар бөмбөгийн эмэгтэй багийн тамирчдад Европын гар бөмбөгийн холбооноос ноогдуулсан торгуулийг төлөх санал тавьжээ.

Тус гар бөмбөгийн эмэгтэй баг өнгөрсөн долоо хоногт Болгарт болсон Европын далайн эргийн волейболын тэмцээнд эрэгтэй тамирчдад зориулсан өмдийг өмсөж оролцсон байна. Тэд эмэгтэй тамирчид бикини өмсөх ёстой гэдэг хувцаслалтын журмыг зөрчсөнийхөө төлөө 1500 еврогоор торгуулах болсон бөгөөд энэхүү хүйсээр ялгаварласан үзлийг АНУ-ын дуучин бүсгүй эсэргүүцэж байгаа аж.

Торгууль оноосон холбооны зүгээс дүрэм зөрчиж, бусад тамирчдын дунд тэгш байдлын маргаан үүсгэсэн хэмээн Норвегийн багийг буруутгасан байна.

Дуучин “Pink” энэ талаар “Ийм хүйсээр ялгаварласан журам, хувцаслалтыг эсэргүүцсэн Норвегийн эмэгтэйчүүдийн багаар би үнэхээр бахархаж байна. Тэдний өмнөөс торгуулийг төлөхдөө баяртай байх болно. Европын гар бөмбөгийн холбоо хүйсээр ялгаварласныхаа төлөө өөрсдөө торгуулах ёстой” хэмээн сошиал хуудсандаа бичсэн байна.

Үүний дараа мөн Норвегийн гар бөмбөгийн холбооны ерөнхийлөгч “Бид ямар ч торгууль оноосон байсан түүнийг нь төлөх болно. Бид бүгд нэг завин дээр байгаа. Хамгийн чухал нь тамирчдын тав тухтай байдал” хэмээн мэдэгджээ.

Өнгөрсөн ням гарагт Германы олимпын эмэгтэй баг урьдчилан шатны шалгаруулалтын үеэр мөн богино хувцас өмсөхөөс татгалзаж шагай хүрсэн өмсгөлтэйгөөр үзүүлбэрээ үзүүлсэн юм. Тэд энэ үйлдлээрээ эмэгтэй тамирчид гэхээр задгай хувцаслах ёстой гэх хүйсээр ялгаварлах үзлийг эсэргүүцжээ.

О.ЭНХЖИН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button