Нийгмийн

Токиогийн дэвжээнд шуугиулж буй Саид Моллаи иргэншлээ яагаад сольсон бэ

“Токио-2020” олимпын наадамд зодоглож буй Монголын жүдоч, дэлхийн аварга Саид Моллаи хагас шигшээд шалгараад байгаа билээ. ДАШТ-ий алт, мөнгө, Азийн АШТ-ий нэг мөнгө, хоёр хүрэл медальт тэрбээр дахиад ганцхан ялбал олимпын аваргын төлөө барилдана.Саид Моллаи яагаад иргэншлээ сольж, Монголын тамирчин болсон бэ.

Ираны Засгийн газраас улс төрийн шалтгааны улмаас тамирчдаа Израилын бөхчүүдтэй барилдахыг хориглосон. Өмнө нь Ираны тамирчид Израилын бөхчүүдтэй барилдахаас аль болох зайлсхийж, заримдаа албаар жингээр хасагдан, гэмтэл авсан мэт жүжиглэж, эхний шатанд ялагдах зэрэг арга хэрэглэдэг байлаа. Үүний улмаас Ираны жүдочид 2019 онд Токиод болсон ДАШТ-д барилдаагүй. Харин Моллаи Саид 2018 онд дэлхийн аварга болсон амжилтаа батлах, хошой аварга болохын төлөө хүч сорьсон юм.

Тэрбээр эхний хоёр барилдаанд өрсөлдөгчдөө хугацаанаас нь өмнө цэвэр ялав. Гуравдугаар тойрогт Риогийн олимпын аварга, ОХУ-ын Хасан Халмурзаевыг, хэсгийн аваргын төлөөх барилдаанд олимпын хүрэл, ДАШТ-ий гурван медальтай, Канадын Антуан Валуа-Фортьег мөн цэвэр ялав.

Түүнийг хагас шигшээд барилдахын өмнө Иран улсын спортын дэд сайд Давар Зани Ираны багийн дасгалжуулагч руу утсаар холбогдон, Моллаиг барилдуулахгүй байхыг үүрэгджээ. Учир нь хэрвээ дахин ялбал дэлхийн аваргын төлөө Израилийн Саги Мукитай өрсөлдөх нь тодорхой байв.

Түүгээр ч үл барам хэрвээ хагас шигшээд ялбал гэр бүлийг нь дарамтална хэмээн сүрдүүлсэн аж. Үүнийг сонссон Моллаи бие халаалтын өрөөнд уйлсан гэдэг. Иранчууд тэгээд л зүгээр орхисонгүй. Түүнийг хагас шигшээд Бельгийн бөх Маттис Кассетэй барилдахын өмнө Япон улсад суух Ираны элчин сайдын яамны төлөөлөгч Моллаей Саеидтай уулзан, дахин сануулжээ.

Энэ үеэр түүний гэр бүлийнхэн утсаар холбогдон, гэрийнх нь гадна хүмүүс цуглан, заналхийлж буйг хэлсэн гэнэ. Ийм хүнд байдалд орсон Моллаи Израилын бөхтэй барилдахгүйн тулд хагас шигшээд ялагдахаас өөр сонголт байсангүй. Хүрэл медалийн төлөөх барилдаанд Гүржийн бөхөд мөн ялагджээ.

ДАШТ-ий дараа Моллаей Саеид өөрийгөө 10 хувь л дайчилснаа ярьсан. Тийм хүнд байдалд яаж ч өмнөх шигээ барилдаж чадах билээ.

ДАШТ-ий дараа Моллаей Саеид Иран руу буцалгүй Европ руу дүрвэв. Германд орогнож байгаад ийнхүү өөрийнхөө хүсэлтээр 2019 онд Монгол Улсын иргэн болсон юм. Монгол Улсын тухайн үеийн Ерөнхийлөгч Х.Баттулга  “Монгол Улсын харьяат болгох тухай” зарлиг гаргаж, түүнийг Монголын харьяат болгосон юм.

Иранчуудад нүд үзүүрлэгдэн, заналхийлүүлж, хүнд байдалд байхад нь Монгол Улс түүнд алгаа тосон, угтсан юм.

Сүүлийн хоёр жилийн хугацаанд цар тахлын хугацаанд тэмцээн төдийлөн болоогүй. Монголын тамирчин болсноосоо хойш Моллаи өнгөрсөн жил Будапештын “Их дуулга”-аас хүрэл медаль хүртэн, Монгол Улсын далбааг олон улсын дэвжээнд анх удаа мандуулсан юм. Он гарснаас хойш Тел-Авивын тэмцээнээс мөнгө, Азийн АШТ-д Монголоос ганцаараа барилдан, хүрэл медаль хүртээд буй. Монгол жүдочдоос халдвар илрээд Азийн АШТ-д барилдаагүйг манай уншигчид сайн мэдэж байгаа мэдээж. Үүний сацуу Монголыг төлөөлөн энэ жил ДАШТ-д зодоглохдоо VII байрт шалгарсан.

За, тэгээд иранчууд түүнд хэрхэн хандах, яаж хавчих нь өөрөө ярвигтай асуудал. Ийм нэгэн жүдоч Монгол Улсыг төлөөлөн Токиогийн олимпын дэвжээнд өнөөдөр барилдана. Амжилт хүсье.

“Eguur.mn” сайт өнөөдөр Саид Моллаиг онцолсон нийтлэлийг ЭНД дарж уншина уу.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Zochin
Zochin
2021-07-27 15:37

Opinion nereer shan ner zuug gj bitgii dairaad bgaach. Bohchuuddee bayrlalaa. Battulga geed hudlaa tsarailaad nohor bolichihgui yu.hazuugaar garch ireed bhiin. Ooriigoo reklamdaj gesn bol barildaach.chadahgui bol ner hund haigaad toruulsen ihtei gar holoo bariad end tendehiin buh sonin garchigtai bolgond zuragaa taviulaad yasan ih mongotei.bohchuuddee bayrlalaa

ҮНЭН
ҮНЭН
2021-07-27 17:14

ХАВЧЛАГА ХЯХАЛТААС �######�САН БИЗДЭЭ

Зочин
Зочин
2021-07-27 17:39

Алт авч монголын 3 дахь олимпийн аврага болохыг ерөөе

ЗОЧИН
ЗОЧИН
2021-07-27 19:25

хөөрхий дээ зовлон үзэж байгаа л эр хүн байна даа ямар инээдтэй улс вэ Иран улс ш�##� завхарсан юм хэдэн минутын тэмцээний төлө ө сүйд болох гэж дээ

Холбоотой мэдээ

Back to top button