СПОРТ

Хожлоор хэмжигдэхгүй түүхэн амжилтын ЭЗЭД

Өнөөдөр /2021.07.27/ Монголын эмэгтэй сагсан бөмбөгчид хэсгийн сүүлчийн тоглолтоо БНХАУ-ын шигшээгийн эсрэг хийсэн. Харамсалтай ялагдал хүлээсэн. Гэхдээ зүгээр ээ. Учир нь багийн спортын төрлөөр олимпын наадамд анх удаа оролцож буй “Монголын 3х3 сагсан бөмбөгийн шигшээ баг” болсон түүхэн үйл явдал та бүхнийх боллоо.

Токиогийн олимпийн наадамд Баясгалангийн Солонго, Энхтайваны Чимэддолгор, Мөнхсайханы Цэрэнлхам, Онолбаатарын Хулан нар оролцож нэрээ мөнхлөв. Тэдний зарим нь хорь гаруйхан настай. О.Хулан гэхэд л Монгол Улсын түүхэнд олимпод эх орныхоо тугийг мандуулсан анхны эмэгтэй тамирчин болсон билээ.  

Ганц ч ХОЖИЛГҮЙ хасагдлаа гэх шүүмжлэлийг магтаалаас илүү сонсож буй биз ээ, тэд. Гэвч дэлхийд сагсан бөмбөгийн хөгжлөөр тэргүүлдэг ОХУ, АНУ, БНХАУ, Румин, Франц зэрэг хүчирхэг багуудын эсрэг тоглосон юм шүү дээ. БНХАУ-ын баг гэхэд л 2019 оны дэлхийн аварга. Ийм хүчирхэг багуудын эсрэг манай охид харин ч чамгүй сайн тоглосон гэж хэлмээр байна. Олимпын анхны тоглолтоороо гэхэд л ганцхан онооны зөрүүтэй хожигдсон. Э.Чимэддолгорын хуруу хугарсан ч эцсийн мөч хүртэл гүрийсээр тоглолтоо дуусгасан гээд тэсвэр, хатуужил заасан нь олон байв.

Тиймээс энэ удаагийн олимпын амжилт хожлоор хэмжигдэхгүй. Олимпод БАГААРАА ОРОЛЦСОН гэх тодотгол та бүхнийг чимэх билээ. Хожлоор хэмжигдэхгүй түүхэн амжилтын ЭЗЭД минь, зүгээр ээ.

У.УЯН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

4 Сэтгэгдэл

  1. Дасг####жуулагч тулга яагаад 1 ба 2 номэрийн гол 2 тоглогчоо хасаж олимпид багаа оруулсан ш####тгааныг сурв####жлагчид ирэхээр нь сайн асуугаарай.Улсын нэр хүндтэй холбоотой асуудлыг ганц дасг####жуулагчийн үзэмжээр шийдсэн нь зөв үү, тэр холбоо,спортын газрын Шаравжамц нар анхаардаггүй ээ.Ганц ч хожил аваагүй багийг гайхамшигтай гэж байгаа хүмүүс ба####аад байна уу бахархаад байна уу

  2. бөхөөр бол ш####ны а.лчуур болж заа.л зүлгэж зүлгэчихээд гайхамшигаараа дуудуулаад ирэх сайд дарга нарын хүүхдүүд хэцүү л юм даа…

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button