НИЙГЭМ
Бага насны хоёр хүүхэд, зургаан гэр, байшин үерт автсаныг аварчээ

Орхон аймгийн Баян-Өндөр суманд усархаг бороо орж, гурван мм тундас буусны улмаас бага насны хоёр хүүхэд, нэг том хүн, зургаан гэр, байшин, хашаа үерт автсан тухай дуудлагыг өнгөрөгч долдугаар сарын 27-ны өдөрт хүлээн авчээ.
Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид эл өдрийн 16:34 цагаас эхлэн долоон настай эмэгтэй У, гурван настай эмэгтэй С нарыг үерийн усанд автсан гэрээс нь гаргаж, аав М-д хүлээлгэн өгчээ. Иргэн 75 настай С-ийг аюулгүй газарт гаргаж, 152 м3 үерийн усыг мотопомпоор соруулж ажиллажээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.