Нийгмийн
ГССҮТ-ийн эмч нар улаан бүс рүү орж, мэс засал хийжээ

ГССҮТ-ийн гавал, тархины гэмтлийн тасгийн эмч нар улаан бүс рүү орж, коронавирусийн халдвар авсан иргэнд мэс засал хийжээ. Тодруулбал, 51 настай иргэний тархины эдийн доторх цусан хураа авах төрөлжсөн мэргэжлийн мэс заслыг цаг алдалгүй амжилттай хийсэн байна.
Мэс заслыг тархины мэс заслын тасгийн их эмч, мэдрэлийн мэс засалч Э.Энхтүвшин, Ц.Эрдэнэ нар улаан бүсэд ажиллаж байсан их эмч А.Амгаасэд, мэдээгүйжүүлгийн эмч Н.Оюунчимэг, сувилагч н.Адъяасүрэн, н.Мөнхтулга нар хамтран хийжээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.