Нийгмийн

Хуванцар хаягдал боловсруулах туршилтын төхөөрөмжийг Чех улсаас авна

“Монгол улс дахин боловсруулалтын тогтвортой байдлыг хангах нь” төслийг 2024 он хүртэл хэрэгжүүлнэ. Энэ нь байгаль орчинд ээлтэй ажлуудыг хийх төсөл байдаг. Үүнтэй холбогдуулан Улаанбаатар хот болон Булган аймгийн Хишиг-Өндөр суманд суурь судалгаа хийж, хуванцар хаягдал дахин боловсруулах туршилтын тоног төхөөрөмжүүдийг Чех улсаас татан авахаар болжээ.

Европын холбооны “Свич Ази”, БНЧУ-ын хөгжлийн хөтөлбөр “Каритас Чех репаблик” хамтран 2013-2017 онд манай улсад “Байгаль орчинд ээлтэй, эрчим хүчний хэмнэлттэй барилгын үйлдвэрлэлийг дэмжих төсөл”-ийг хэрэгжүүлсэн.

Уг төсөл нь дээрх төслийн үргэлжлэл болж “Свич Ази-II” төслийг БОАЖЯ-ны Ногоон хөгжлийн бодлого, төлөвлөлтийн газартай хамтран хэрэгжүүлэхээр болсныг Элчин сайд Триян Христеа мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button