МэдээНИЙГЭМЭРҮҮЛ МЭНД

ТАНИЛЦ: Манай улсад хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд эдгээр халамжийг үзүүлдэг

Монгол улсад хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулан хэд хэдэн төрлийн нийгмийн халамжийг үзүүлдэг. Харин хөгжлийн бэрхшээлтэй зарим иргэд энэ талаар тодорхой мэдээлэлгүй байдгийн улмаар хүртэх ёстой халамжаа авч чаддаггүй. Тэгвэл төрөөс ямар ямар үйлчилгээ, халамжийг үзүүлдэг талаар Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас авсан мэдээллийг та бүхэнд хүргэе.

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг дараах халамжид хамруулдаг.

  • Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд хүүхдийн зусланд амарвал эрхийн бичгийн үнийн 50 хувийг жилд нэг удаа олгоно.
  • Хөдөө орон нутгаас аймаг, нийслэлд ирж суралцаж байгаа хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд болон түүний асран хамгаалагч тус бүрт ирж очих унааны зардлыг жилд нэг удаа орон нутгийн нийтийн тээврийн үнээр бодож олгоно.
  • Нийслэл болон аймгийн төвд СӨБ-ын байгууллага, ЕБС, МСҮТ, их дээд сургууль, коллежид суралцаж байгаа хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг сургуульд нь хүргэж өгч авч байгаа иргэнд Засгийн газраас тогтоосон хэмжээний мөнгөн тусламжийг жилд нэг удаа олгоно.

Харааны бэрхшээлтэй иргэнд дараах хөнгөлөлтийг үзүүлнэ.

  • 18 насанд хүрсэн бүрэн хараагүй иргэний харилцаа, холбооны зардалд хөнгөлөлт үзүүлнэ.
  • Барелль үсгээр бичсэн захидал, ил захидал, хэвлэлийн арав хүртэлх илгээмжийг улс дотроо үнэ төлбөргүй явуулна.
  • Хараагүй хүнд зориулсан техник, тоног төхөөрөмж, материал хэрэгслийг дотоодод үнэ төлбөргүй хүргэнэ.

Даатгалын сангаас ортопед, протез (хөгжлийн бэрхшээлтэй иргэний хэрэгцээт төхөөрөмж хэрэгсэл)-ийн хөнгөлөлт авч чаддаггүй иргэнд дотоодод хийлгэсэн төхөөрөмж, хэрэгслийн үнийг гурван жил тутамд нэг удаа олгоно. /Хэрэв гадаад улсад хийлгэсэн бол дотоодод байдаг ижил төрлийн хэрэгслийн жишиг үнээр тооцож хөнгөлөлт үзүүлнэ./

Протез хэрэгслүүд:

Сүүж-түнхний үе, өвдөгний үе, шагайн үе, сүүж-түнх, түнх, дунд чөмөг, шилбэ, шилбэний түгжээт хадаас, өвдөгний тулгууртай шилбэний протез, тавхай, тавхайн урд хэсэг, мөр, бугалга, тохой, шуу, сарвуу, хуруу, хиймэл шүд, эрүү, зүрхний хиймэл хавхлага, гавлын титан бүрхэвч, дунд чихний титан протез, шилэн нүд, хуванцар нүд, нүдний болор, нүдний уян болор.

Ортопедийн хэрэгслүүд:

Харааны шил, +5, -5 болон түүнээс дээш контакт линз, сонсголын дижитал аппарат, согог засах бүх төрлийн гутал, нурууны хамгаалалт, нурууны бэхэлгээ, төрөл бүрийн гар, хөлийн болон суга өргөгч чиг, хараагүй хүний таяг болон бусад төрөл бүрийн таяг, хүзүүвч, хүзүүний бэхэлгээ, павликийн дөрөөвч, ивэрхийн даруулга, алхуулагч, төрөл бүрийн улавч, дунд чөмөгний болон шилбэний порлон.

Бусад хөнгөлөлтүүд:

  • Хэрэв бүрэн хараагүй, хэлгүй, дүлий одой иргэн болон байнгын асаргаа шаардлагатай /хөдөлмөрийн чадвараа алдсан/ ХБИ нийтийн халаалтгүй орон сууц, эсвэл гэрт амьдардаг бол түлш худалдан авахад жилд нэг удаа мөнгөн тусламж олгоно.
  • Нийслэлээс 1000 ба түүнээс дээш км алслагдсан газарт байнга оршин суудаг ХБИ нийслэлд ирж эмчлүүлэх, шинжилгээ хийлгэх тохиолдолд нэг талын унааны зардлыг жилдээ нэг удаа нөхөн олгоно. /Ингэхдээ заавал оршин суудаг аймгийнхаа нэгдсэн эмнэлгийн нарийн мэргэжлийн эмч нарын хяналтын комиссын шийдвэрийг гаргуулсан байх ёстой/
  • Бүрэн хараагүй хүн эмнэлгийн байгууллагын дүгнэлтээр эмчлүүлэх, рашаан сувилалд сувилуулахаар аймгаас нийслэлд, нийслэлээс аймагт зорчих шаардлагатай болвол ирж буцах унааны зардлын 75 хувийг жилд нэг удаа нөхөн олгоно.

О.ЭНХЖИН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Нэг сэтгэгдэл

  1. Х####амжаас хэрэгтэй бгаа ########шгүй зүйлийг авах боломж бий юу гээд асуухд таньд өгөх ямарч боломжгүй таг хэвтрийн үхэх гэж бгаа хүмүүсл х####амжаас сувил#### хүнс нүүрс эм тариа бусад зүйлсийг асуув#### үхлүүрт хүмүүсл авах боломжтой хахаха тэгээд энэ баячуудад бүгдийг олгоод бж хэхэхэ авц####даагүй үнэн хөгийн гарууд шүү энэ х####амжын ажилчид юм асуухад өөдөөс барагл элэг доог хийх жишээний бүдүүлэг улс хогын хулгайч нар бж арай бишээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button