Хүчирхийлэлд өртсөн өнчин хүүхдүүдийг "Асралт" гэр бүлд шилжүүлнэ
Ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс манай улсад "Асралт гэр бүл"-ийн хөтөлбөр хэрэгжинэ. Олон улсад хүчирхийлэлд өртсөн, өнчин хүүхдийг асрамжийн газарт бус гэр бүлийн халамжид өсгөх нь зүйтэй гэж үздэг. Энэхүү шинэ жишиг манай улсад нэвтэрч байгаа юм.
Тодруулбал, "Асралт гэр бүл"-ийн халамжид орох хүүхдийн эцэг эх хоёр нас барсан, шүүхийн шийдвэрээр иргэний эрх зүйн чадамжгүйд тооцогдсон, хүүхдийнхээ бие махбодод халдсан, сэтгэлзүйд нь гэмтэл учруулсан бол энэ үйлчилгээнд хамрагдах юм. Мөн тухайн хүүхдийг шинэ гэр бүлтэйгээ амьдарч байх үед улсаас 300 гаруй мянган төгрөг тэтгэмжээр олгоно.
"Асралт гэр бүл"-ийг сонгохдоо дараах шаардлагуудыг тавина.
- Тухайн хүүхэдтэй ойролцоо насны хүүхэдгүй байх
- Асралт гэр бүлийн ээж нь жирэмсэн биш байх
- Хүчирхийлэлд өртсөн хүүхдийг хайрлах, сэтгэлтэй байх гэх мэт шаардлагыг хангаснаар эрх бүхий байгууллагууд тус гэр бүлтэй 1-24 сарын гэрээ байгуулах юм.
Манай улсад нийт хүүхдийн 37 хувь нь нийгмийн хамгаалалд шаардлагатай гэр бүлд өсөж байна. Мөн асрамжийн 31 төвд 900 гаруй хүүхэд амьдарч байгаа бөгөөд хүүхдийн хөгжил, дэвшилтэт гэр бүлийн оролцоо чухал гэж үзэж "Асралт гэр бүл"-ийн бодлогын хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.
Б.НОМТ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт хүүхдийн 37 хувь нь нийгмийн хамга�##��##�т шаардлагатай гэсэн чинь юу гэсэн үг вэ. 100 хүүхэд тутмын 37 нь арай биш байлгүйдээ.