Нийгмийн

“Токио-2020”: Өнөөдөр спортын гурван төрөлд таван тамирчин өрсөлдөнө

Токио -2020” олимпын наадамд өнөөдөр Монголын тамирчид жүдо, буудлага, усанд сэлэлтийн төрөлд өрсөлдөнө.

Жүдо бөхийн эрэгтэйчүүдийн +100 кг-д ДАШТ-ий хүрэл медальт, Гавьяат тамирчин Ө.Дүүрэнбаяр барилдана. Түүний эхний учраа нь

Узбекистаны жүдоч Бекмурад Олитбоев.

Спорт гар бууны эмэгтэйчүүдийн 25 метрийн хурдан буудлагын урьдчилсан шат өнөөдөр болно. Өчигдөр тогтоол буудлагад

Ц.Анударь 29, О.Гүндэгмаа 38 дугаарт жагссан. Хэрвээ манай хоёр тамирчин финалд шалгарвал шилдэг наймын найман тамирчны өрсөлдөөн 14.00 цагаас. Буудлагын тэмцээн яг одоо үргэлжилж байна.

Усанд сэлэлтийн төрөлд Монголоо төлөөлөх хоёр тамирчин өнөөдөр өрсөлдөнө. Чөлөөт сэлэлтийн эрэгтэйчүүдийн 50 метрийн зайд Мягмарын Дэлгэрхүү, эмэгтэйчүүдийнхэд Батбаярын Энххүслэн өрсөлдөнө.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
bolio
bolio
2021-07-30 15:03

gundegmaa amjiltgargahgui.odoo bolioroi

МОНГОЛ
МОНГОЛ
2021-07-30 16:10

БАРДАМ АМ ШАЛДАН ГУЯАНУУД ЗА УСАНД СЭЛЭЛТЭЭР Ч ЮУН МЕДАЛЬ ВЭ ОРООГҮЙ БАЙСАН НЬ ДЭЭР ХЭХЭХЭХЭХЭ

Холбоотой мэдээ

Back to top button