Covid-19ДЭЛХИЙМэдээЭРҮҮЛ МЭНД

Израйльд 60-аас дээш насныханд наймдугаар сарын 1-нээс “Файзер” вакцины 3 дахь тунг тарина

Өмнө нь, Израйлийн Эрүүл Мэндийн Яамнаас 5-11 насны хүүхдүүдэд коронавирусийн эсрэг вакцин хийхийг зөвшөөрсөн байсан. Энэ нь тэднийг хүнд хэлбэрийн коронавируст халдвар авч, улмаар нас барах эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилготой байсан.

Энэ удаад, Израйлийн эмч нар коронавируст халдварын шинэ хувилбарын эсрэг дархлааг бэхжүүлэх зорилгоор маргаашнаас буюу наймдугаар сарын 1-нээс Америкийн “Файзер” /Pfizer/ вакцины гурав дахь тунг 60-аас дээш насныхныг хамруулахаар боллоо. Энэ талаар пүрэв гараг /2021.07.29/-т Израйлийн улсын “Кан” радио сувгаас мэдээлэв.

Радио сувгийн мэдээлснээр, Израйлийн Эрүүл Мэндийн Яамны Ерөнхий захирал Нахман Аш нийгмийн эрүүл мэндийн байгууллагуудад 60-аас дээш насныханд “Файзер” вакцины гурав дахь тунг тарих болсон нь халдварыг /”Дельта” хувилбар/ цаашид тархахаас урьдчилан сэргийлэх зорилготой юм.

Израйлийн Ерөнхий сайдын ажлын албанаас мэдээлснээр, пүрэв гараг /2021.07.29/-т Засгийн Газрын Хэрэг Эрхлэх Газрын дарга Нафтали Беннетт Тель-Авив дахь Батлан ​​Хамгаалах Яамнаас вакцины гурав дахь тунг нэмэлтээр тарих ажлын талаар Эрүүл Мэндийн сайд Ницана Горовица хурал хийсэн байна.

Израйлийн хүн амыг “Файзер” вакцинд хамруулах ажил өнгөрсөн оны 12 дугаар 20-ноос эхэлсэн. Тус улсын Эрүүл Мэндийн Яамны мэдээлснээр, өнөөдрийг хүртэлхи хугацаанд 9,3 сая хүн амтай Израйль улсын хувьд эхний тунг 5,775 сая /хүний амын 62 хувь/, харин хоёр тунг 5,346 сая /хүн амын 57 хувь/ израйльчууд хийлгэжээ.

2021 оны зургадугаар сараас эхлэн Израйлийн эмч нар 12-15 насны өсвөр насныханд коронавирусын эсрэг вакцин хийж эхэлсэн юм.

(Эх сурвалж: tass.ru)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button
0
Would love your thoughts, please comment.x
()
x