ДЭЛХИЙ

ДЭМБ цар тахалтай тэмцэх шинэ арга барилын талаар мэдэгдэв

“КОВИД-19”-ийн цар тахал эхэлснээс хойш жил хагасын дараа Дэлхий дахинд вирусийн эсрэг тэмцэхэд давхар арга барил хэрэгтэй байгаа талаар Дэлхийн таван тивд суугаа ДЭМБ-ын тэргүүний тусгай бие төлөөлөгчид санал нэгтэй мэдэгдэж эхэллээ.

“Одоогийн нөхцөл байдлаар Дэлхий дахин эрсдэлд ороод байгаа учир бид энэхүү тахал өвчинтэй тэмцэх цогц арга хэмжээг дахин хэрэгжүүлэхийг уриалж байна. Бид хоёр чиглэлд урагшлах ёстой: нэгдүгээрт, улс орны Засгийн газрууд болон вакцин үйлдвэрлэгчид Дэлхийн хэмжээнд хамгийн эмзэг бүлгийн хүн амыг вакцинжуулах хүчин чармайлтыг дэмжин ажиллах ёстой. Хоёрдугаарт, иргэд олон нийт өөрсдөө “КОВИД-19”-ийн халдвар тархах сүлжээг таслах зогсооход сэтгэл гарган идэвхитэй оролцох хэрэгтэй” хэмээн ДЭМБ-ын нийтлэлд дурьджээ.

Тусгай элч төлөөлөгчдийн хэлснээр,”КОВИД-19”-тэй тэмцэх стратеги нь 2021 оны есдүгээр сар гэхэд Дэлхийн хүн амын хамгийн багадаа 10 хувь нь, 12 дугаар сар гэхэд 40 хувь нь вакцинжуулалтад хамрагдсан байх болно гэсэн ДЭМБ-ын гаргасан урьдчилсан мэдээг харгалзан үзэх ёстой. Харин 2022 оны дунд үе гэхэд Дэлхийн хүн амын 60 хувь нь хамрагдсан байна гэсэн тооцоог гаргажээ.

“Энэ зорилгод хүрэхийн тулд бага, дунд орлоготой улс орнуудад дөрвөн сарын хугацаанд 250 сая хүн вакцинд хамрагдах ёстой.

Улс орнууд “КОВИД-19” вакцины тэгш, хүртээмжтэй байдлыг хангахын тулд олон улсын “КОВАКС” /COVAX/ хөтөлбөрийг бий болгосон. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд Эпидемийн Бэлэн байдлын Инновацийн Эвсэл (CEPI), Вакцин ба Дархлаажуулалтын Дэлхийн Холбоо (GAVI) зэрэг байгууллагууд энэ чиглэлээр ажиллаж байгаа юм. Харин зохицуулагч нь ДЭМБ юм. “КОВАКС” хөтөлбөрт хамрагдах улс орнууд нь хөгжиж буй орнууд.

(Эх сурвалж: iz.ru)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button