ДЭЛХИЙУЛС ТӨР

Европын Холбоо Турк руу гал унтраах 3 онгоц илгээхээр боллоо

Өнгөрсөн хэд хоногийн хугацаанд Турк улсын 30 бүс нутагт 90 шахам ойт хээрийн түймэр гарлаа. Одоогоор тус улсын аялал жуулчлалын 10 бүс нутагт гарсан ойн түймрийг унтраахаар хууль хяналтын байгууллагууд ажиллаж байгаа юм. Одоогийн байдлаар гал түймрийн улмаас 6 хүн нас барж, 410 хүн гал түймэрт өртсөн байна.

Гал түймэр гарсантай холбогдуулан Европын Холбоо Турк улсад гарсан түймрийг унтраахад туслах зорилгоор гал унтраах гурван онгоц илгээхээр боллоо. Энэ талаар Европын Холбооны Хямралын Менежмент, Хүмүүнлэгийн Тусламж хариуцсан комиссар Янез Ленарчич твиттер хуудсандаа мэдээлжээ.

Ленарчичийн хэлснээр, гал түймэр үргэлжилж байгаагийн улмаас Европын Холбоо Турк улстай эв санааны нэгдэлтэй байгаагаа илэрхийлсэн. Европын Холбооны удирдлагууд энэ асуудлаар Туркийн эрх баригчидтай байнга холбоотой ажиллаж байгаагаа онцлов.  Европын Холбооны комиссар хэлэхдээ, “Бид хайртай хүмүүсээ алдсан Туркийн ард түмэн, үхлийн түймрийг унтраахын тулд чадах бүхнээ хийж байгаа зоригт аврагчдыг бодож байна. Бид цаашид туслахад бэлэн байна” гэлээ.

“Canadair” агаарын тээврийн хоёр онгоцны нэг нь Испаниас, нөгөөх нь Хорватаас Турк улсад ирэх аж.

(Эх сурвалж: vestikavkaza.ru)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button