ДЭЛХИЙУЛС ТӨР

Турк улсад гарсан гал түймрийг “Галын үрс” террорист бүлэг үйлдсэн

Турк улсад гарсан ойт хээрийн түймрийн хэрэгт Турк улсад хүлээн зөвшөөрөгдсөн "Галын үрс" террорист /алан хядах/ бүлэг хариуцлага хүлээнэ гэдгээ мэдэгдлээ. Энэ талаар тус бүлгийн мэдэгдэлд үндэслэн орон нутгийн “Yeni Şafak” сонин иш татан мэдээллээ.

“Галын үрс” террорист бүлэг нь Туркийн аялал жуулчлалын бүс нутгийг хорлон сүйтгэж гал түймэр тавьсан хариуцлагыг хүлээсэн" хэмээн тус бүлгийн мэдэгдэлд дурьджээ.

Галын үрс” алан хядах бүлгийнхэн "Туркийн эрх баригчид үүнээс өөр “хэлийг ойлгодоггүй” учраас ийнхүү гал түймэр тавьж, тэдний анхаарлыг татсан хэмээн мэдэгдэлд онцолжээ.  

Мэдэгдэлд тэмдэглэснээр "Галын үрс” бүлэг нь Турк улсад хэт даврагч хэмээн хүлээн зөвшөөрөгдсөн “Курдистаны Ажилчдын Нам"-ынхантай холбоотой алан хядах бүлэг юм.

Өмнө нь, Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган эрх баригчид ойн түймрийн учир шалтгааныг судлах явцад галдан шатаах хувилбарыг үгүйсгэдэг хэмээн мэдэгдэж байсан.

Бид галын шалтгааныг нарийвчлан судалж байгаа. Хэрэв эх орноо галдан шатаах тийм увайгүй урвагчид байвал тэд хамгийн хүнд шийтгэлийг хүлээх ёстой” хэмээн Ерөнхийлөгч  Эрдоган мэдэгдсэн.

Өнгөрсөн долоо хоногт Туркт гарсан түймэр нь Анталия, Бодрум, Мармарис зэрэг алдартай амралт жуулчлалын бүс нутагт дэгдсэн. Орон нутгийн иргэд болон зочид буудлуудад амарч зугаалж байсан жуулчдыг тухайн нутаг дэвсгэрээс нүүлгэн шилжүүлсэн.

Туркийн эрх баригчид тус улсад гарсан 100 гаруй түймрийг унтраасан хэмээн мэдэгдсэн боловч зарим бүс нутагт одоо хэр нь түймэр ассан хэвээр байгаа гэж “Рёйтерз” /Reuters/ агегтлаг нийтэлжээ.

Турк улсад гарсан гал түймрийн улмаас амиа алдагсдын тоо 8, шархдаж бэртсэн хүний тоо 800 орчим байгаа аж.

(Эх сурвалж: Interfax)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Уншигч
Уншигч
2021-08-02 17:47

Цааз, өөр юу ч биш бүгдийг нь олж цааз

Холбоотой мэдээ

Back to top button