ДЭЛХИЙСПОРТ

Унадаг дугуйгаар 4000 км замыг туулсан анхны эмэгтэй

Европын нэр хүндтэй “Transcontinental-2019” унадаг дугуйн уралдаанд оролцсон Фиона Колбингер гэх эмэгтэй Болгараас Франц хүртэлх 4000 километр замыг унадаг дугуйгаар туулж, барианд орсон анхны эмэгтэй болжээ.

Долоо дахь жилдээ зохиогдож байгаа уг уралдаанд 264 тамирчин өрсөлдсөнөөс 40 нь эмэгтэй тамирчин байжээ. Өдгөө 24 настай унадаг дугуйчин Ф.Колбингер уралдааны үед шөнөдөө дунджаар дөрөвхөн цаг унтаж байсан байна. Тэрбээр нийт замыг 10 өдөр, 2 цаг, 48 минутын хугацаанд туулж, мягмар гарагийн өглөө барианд орсон байна.

Энэ жилийн уралдааны маршрут Болгар улсын Хар тэнгисийн эрэг дээрх Бургас хотоос эхэлж, Францын Брест хотод дууссан байна. Энэхүү уралдааны онцлог нь амрах цаг, явах замаа дугуйчин өөрөө сонгодог хэдий ч хяналтын дөрвөн цэгийг заавал дайрч өнгөрөх ёстой байдаг аж.

Б.АМАР

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button