Нийгмийн

19 настай эрэгтэй тогтоол усанд живж амиа алджээ

Өмнөговь аймгийн Булган сумын Булган багийн “Булган булаг” гэдэг газар иргэн Б тогтоол усанд унаж живжээ. Уг хэрэг өчигдөр болсон бөгөөд тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 21 дүгээр ангийн алба хаагчид 19 настай, эрэгтэйн цогцсыг тогтоол усны баруун хойд эргээс 3 метр, 4 метрийн гүнээс гаргасан байна. Тус аймаг дахь Цагдаагийн газрын ахлах мөрдөгчид шилжүүлж өгчээ.

Иймд иргэд тогтоол ус, гол мөрөнд орохдоо сонор сэрэмжтэй байхыг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button