Сурвалжилга, Нийтлэл

ӨДРИЙН СУРВАЛЖИЛГА: Шатахууны үнэ дахин нэмэгдээгүй 2050 хэвээр байна

Өчигдөр “АИ-92 шатахууны үнэ дахин өсөж 2250 төгрөг болжээ” гэсэн мэдээлэл цахим орчинд түгэх болсон. Тиймээс бид шатахуун түгээх станцуудаар явж үнийн судалгааг хийлээ. Энэ үеэр Сод Монгол группийн худалдаалдаг АИ-92 шатахууны үнэ нэмэгдээгүй 2050 төгрөг хэвээр байв. Доорх зургаас өнөөдөр /2021.08.03/-ийн ханшийг хараарай.

“Петровис” шатахуун түгээхийн хувьд АИ-92 мөн л 2050 төгрөг буюу урьдын ханшаараа байв. Харин АИ-95 бүтээгдэхүүн 2450 гэж байв.

“Шунхлай” шатахуун түгээхэд АИ-92 нь 2060 төгрөг, АИ-95 бүтээгдэхүүн 2450 төгрөгт тус тус худалдаалж байлаа.

Өнөөдөр шатахууны үнийн асуудлаар Төрийн ордонд хэлэлцүүлэг болсон юм. Энэ үеэр “НИК”-ийн захирал Н.Наранбаатар хэлэхдээ, “Шатахууны үнэ ирэх сард дахин нэмэгдэж болзошгүй” гэсэн юм.  

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button