Нийгмийн

С.Батцэцэг “Токио-2020” олимпод V байрт шалгарлаа

Хөдөлмөрийн баатар, олимпын хүрэл медальт, дэлхийн хошой аварга Соронзонболдын Батцэцэг өнөөдөр олимпын наадмын хүрэл медалийн төлөө хоёр дахиа барилдлаа.

Эмэгтэйчүүдийн 68 кг-д зодоглодог тэрбээр Лондоны олимпоос Монголын чөлөөт бөхийн эмэгтэй тамирчдын түүхэн дэх анхны медалийг хүртсэн. Энэ удаа олимпын хошой медальтан болохын төлөө Кыргызстаны бөх, Азийн аварга Мээрим Жуманазароватай барилдлаа.

Үндэсний шигшээ баг, “Хилчин” спорт хорооны тамирчин, Архангай аймгийн Хашаат сумын харьяат С.Батцэцэг эл барилдаанд 10:1-ээр ялагдав. Ингэснээр Токиогийн олимпод V байрт шалгарав.

Монголын чөлөөт бөхийн спортын түүхэнд олимпоос медаль авсан анхны төдийгүй цорын ганц эмэгтэй тамирчин, ДАШТ-ий хоёр алт, нэг мөнгө, нэг хүрэл медальтай тэрбээр өмнөх тойргуудад ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт Францын бөх Коумба Ларроки, Европын аварга, ОХУ-ын Ханум Велиева нарыг ялсан юм.

Гэвч хагас шигшээд шигшээд Африкийн 10 удаагийн аварга, Нигерийн бөх Блессинг Оборудудуд дийлдэн, хүрэл медалийн төлөө барилдахаар болсон.

Гавьяат тамирчин, Гавьяат дасгалжуулагч, улсын заан З.Дүвчингийн шавь С.Батцэцэг ийнхүү олимпын хошой медалийн үзүүрээс атгаад алдлаа.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-08-03 20:22

Болох юм болдогоороо л боллоо доо

Холбоотой мэдээ

Back to top button