Нийгмийн

Гэм зэмгүй ч 30 жил ял эдэлсэн эр суллагдлаа

Америкийн Филадельфи мужийн шоронгоос 60 настай Кертис Кросланд гэх эр хүн амины хэргээр 30 жил ял эдэлсний эцэст суллагджээ. Түүнийг 30 жилийн өмнө буюу 1991 онд хоёр гэрчийн өгсөн мэдүүлгийг үндэслэн шүүхээс түүнд ял оноосон ч эцэст нь тэрхүү хоёр гэрч өгсөн мэдүүлгээсээ татгалзсан аж. Үүний зэрэгцээ, цагдаагийн газарт Кертис Кросланд нь аллагын хэрэгт ямар ч холбоогүй гэх хангалттай нотлох баримт байсан талаар “Си-Эн-Эн” /CNN/ агентлаг мэдээлэв.

1984 онд нэгэн жижиг дэлгүүрийн Тони гэх эзэн бусдын гарт буудуулан амиа алдсан хэрэг гарч байжээ. Хуульч Клавдия Флорес Кросландыг хэрэг нээснээс хойш гурван жилийн дараа сэжигтнээр тооцож эхэлснийг тэмдэглэжээ.

Кросланд хүн амины хэрэг үйлдсэн талаараа ярьж, хэргээ хүлээсэн хэмээн хоёр гэрч тухайн үед мэдүүлэг өгсөн юм байна. Гэсэн ч, хэсэг хугацааны дараа тэд мэдүүлгээ буцааж авсан бөгөөд үүнийг бичгээр баталгаажуулсан аж. Тэдгээр гэрчийн мэдүүлэг, мөн Кертис нь гэм буруугүйг нотлох бусад баримт бичгүүд олон жилийн турш цагдаагийн архивт хадгалагдаж байсан аж.

1991 онд Кросландад шүүхээс ял оноосон ч хэрэг зөвхөн 2018 онд шударга бусаар ял шийтгүүлсэн хүмүүсийн хэргийг шалгах тусгай хэлтэс байгуулагдсанаар Кертис Кросландад холбоотой хэргийг хүчингүй болгожээ. Филадельфи хотын иргэн түүнийг шоронд ороход түүний бага хүү дөнгөж хоёрхон настай байжээ. Гэм зэмгүй болж суллагдсан Кертисийг гэрт нь хүүгийнх нь таван хүүхэд, түүнчлэн 32 ач зээ нар нь угтан авсан аж.

Америк гэлтгүй бусад улс оронд үүнтэй адил гэм зэмгүй ч ял шийтгэл авдаг тохиолдол цөөнгүй гардаг гэсэн статистик тоо байдаг.

(Эх сурвалж: planetanovosti.com)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button