ДЭЛХИЙНийгмийн

Өмнөд Солонгост өдөрт коронавирусийн 1725 тохиолдол илэрлээ

Өнгөрсөн 24 цагийн дотор Өмнөд Солонгост коронавирусийн 1725 тохиолдол шинээр бүртгэгдсэн талаар наймдугаар сарын 4-нд тус улсын Өвчнийг Хянах, Урьдчилан Сэргийлэх Газар мэдээлснийг “Ёнхап Ньюс” /Yonhap News/ агентлаг иш татан мэдээлэв.

Эх сурвалжийн мэдээлснээр хамгийн сүүлд илэрсэн халдварын 1664 тохиолдол нь дотоодынх, 61 тохиолдол гаднаас зөөвөрлөгдөн орж ирсэн гэжээ. Ингээд Өмнөд Солонгост коронавирусийн батлагдсан нийт тохиолдлын тоо 203,926 болж нэмэгдлээ.

Долдугаар сарын 7-ны өдрөөс хойш Өмнөд Солонгост өдөрт мянга гаруй халдварын тохиолдол бүртгэгдэж байгааг тус хэлтэс тэмдэглэжээ. Тус улсын эрүүл мэндийн байгууллагууд коронавируст цар тахлын дөрөв дэх давалгааг хяналтанд авч чадаагүйдээ санаа зовниж байгаагаа дурьджээ. .

Халдварын улмаас нас барсан хүний тоо хоёроор нэмэгдэж нийт 2,106 хүн коронавирусаар нас барснаар нас баралтын түвшин 1,03 хувьд хүрчээ.

Өчигдөр наймдугаар сарын 3-ны өдөр 1,214 хүн эмнэлгээс болон хорио цээрийн дэглэмээс гарсан байна.

Өмнөд Солонгост коронавирусийн халдвар авсан ч эдгэрсэн хүмүүсийн тоо 179,123 болж нэмэгджээ.

(Эх сурвалж: Yonhap News)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button