ДЭЛХИЙНИЙГЭМ

Хятад: Үерийн улмаас 302 хүн нас барж, 50 хүн сураггүй алга болжээ

Хятадын төв хэсэгт орших Хэнань мужид орсон хүчтэй аадар бороо, үерийн улмаас 302 хүн амиа алдаж, 50 хүн ор сураггүй алга болсон байна.

Жэнжөу муж хамгийн их хохирол амссан бөгөөд тэнд 292 хүн амиа алдаж, 47 хүн сураггүй алга болжээ. Үүнээс 189 нь үерийн улмаас, 54 нь байшин нурснаас, харин 39 хүн газар доорх үерийн улмаас нас барсан байна.

Хэнань мужийн захирагч Ван Кай хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ, энэ удаагийн үер бидэнд маш хүнд сорилт боллоо. Учир нь, засаглалын сул талыг “илчиллээ”. Бид байгалийн гамшгаас сургамж авч, байгалийн гамшгийн эсрэг тэмцэх ажлыг илүү чангатгах болно гэж амласан байна.

Хэнань мужид сүүлийн жилүүдэд бороо хур их орох нь байгалийн гамшигт үзэгдэлийг дагуулдаг болсон гэхэд хилсдэхгүй.

Өмнө нь, үүнтэй адил хэмжээний байгалийн гамшигт үзэгдэл болж байсан. 2015 оны зургадугаар сарын 1-нд “Зүүн зүгийн од" /Eastern Star/ аяллын хөлөг онгоц цаг агаарын байдлаас болж сүйрэн 396 хүн амиа алдаж, 46 хүн сураггүй болж байсан удаатай.

Долдугаар сарын 20-ны өдөр Жэнжөу хотын хамгийн их ачаалалтай метроны шугам усанд автаж, 500 гаруй зорчигч дөрвөн цаг орчим усан дотор байсан. Тэр үед 14 хүн нас барсан.

Долдугаар сарын 20-ны өдөр Жэнжөу хотын цаг уурын албанаас нийт 10 удаа бороо орохыг анхааруулсан. Гэсэн ч, эрх баригчид үүнд нэг их ач холбогдол өгч, санаа зовоогүй аж. Түүнээс хойш бороо бараг тасралтгүй орсон юм.

Үерийн гамшигт Хэнань мужийн 150 тосгоны 14,5 сая орчим хүн өртсөн. Даваа гараг /2021.08.02/-ийн байдлаар 933,800 хүн гэртээ эргэж ирээгүй байна.

89,000 орчим байшин нурж, 1,09 сая га газар тариалангийн талбай сүйдэж, үүнээс 253 га нь бүрэн сүйдсэн байна.

Аадар бороо, үерийн улмаас Хятадын эдийн засагт 114,3 тэрбум юань буюу 17,7 тэрбум америк долларын шууд хохирол учирсан байна. Байгалийн гамшигт үзэгдлийн улмаас хохирсон хүний тоон статистик мэдээнд өөрчлөлт орж магадгүй гэсэн болгоомжлол байгаа аж.

Аврах ажиллагаа, сэргээн засварлах ажил үргэлжилж байгаа юм.

(Эх сурвалж: xinhuanews)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-08-04 17:14

Одоо яахав дээ муу үйл хийдэг улс үйлийнхээ үрийг амсаж байв�##� аштай юу даа. Сайхан мэдээ бна бүүр их хүн гамшигаас болж үхэж үрэгдээсэй тэгж байж дэлхий амг�##�ан оршино. Муу сайн хужаа нар үхэж үрэгдэжил байг санаа муутай л�##�арууд яаж ийгээл өсөж үржинэ

Холбоотой мэдээ

Back to top button