Нийгмийн

М.Уранцэцэг: Медалиа аваад зогсож байхад эх орон, ард түмэн, гэр бүл минь бодогдож байлаа

“Токио 2020” зуны олимпод оролцсон манай улсын тамирчид эх орондоо ирж байна. Олимпын медальтнуудын хамт жүдо, бокс, буудлага, байт харваа, хүндийг өргөлтийн тамирчид бүхий 40 хүн эх орондоо ирж байгаа аж. Манай сайтын сурвалжлах баг олимпын наадамд амжилттай оролцож, эх орныхоо нэрийг дуурсган, дуудуулсан монгол тамирчдаа нисэх буудлаас тосож авч сэтгэгдлийг нь сонсож байна.  “Токио-2020” олимпын наадмаас Монгол Улсын тамирчин Саид Моллаеи мөнгө, М.Уранцэцэцэг, Ц.Цогтбаатар нар хүрэл медаль хүртээд байгаа билээ.

Нисэх онгоцны буудлаас гарч ирээд ДАШТ-ий алт, мөнгө, хүрэл хошой хүрэл медальт, Гиннесийн дээд амжилтын эзэн, Гавьяат тамирчин М.Уранцэцэг “Маш их баяртай байна. Дүүдээ амласан амлалтаа биелүүлсэндээ баяртай байна. Эх орондоо медальтай ирж, ард түмнийхээ итгэлийг алдаагүйдээ баярлаж байна. Би олимпын аварга болно гэж явсан. Надад бүрэн боломж байсан. Бага зэргийн алдаанаас болоод хүрэл медаль хүртлээ. Гэхдээ яахав ээ, баяртай байна. Медалиа аваад зогсож байхад эх орон минь л бодогдож байсан. Ард түмэн маань, гэр бүл минь бодогдож байсан. Монголынхоо  ард түмэнд талархаж байна. Дараагийн зорилго, төлөвлөгөөгөө баг хамт олон, багштайгаа ярилцаад шийднэ” хэмээв.


М.Уранцэцэгийн ээж Г.Цэрмаа

Сэтгэгдлийг энд дарж уншина уу.

М.Уранцэцэгийн ах П.Баярмагнай

Сэтгэгдлийг энд дарж уншина уу.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Э. Булган

СУИС-ийн Радио телевиз, медиа урлагийн сургуулийг төгссөн. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. “Үүр цайхын өмнө” яруу найргийн түүвэр, “Дөт” хамтарсан ном хэвлүүлсэн. Г.Сэр-Одын нэрэмжит шагналтай. МУИС-ийн Улс төрийн мэдээлэл харилцааны магистрант.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button