СПОРТТОКИО-2020

М.Уранцэцэгийн ах П.Баярмагнай: Дүүгийнхээ барилдааныг үзэхээс айсхийгээд л, гадаа байж байлаа

Японы Токио хотод болж буй олимпын наадамд оролцсон манай баг тамирчдын эхний хэсэг өнөөдөр эх орондоо ирж байна. Яг одоо Чингис хаан нисэх онгоцны буудалд тамирчдын ар гэрийнхэн тэднийгээ тосохоор ирээд байна.

Энэ үеэр бид Монгол Улсын гавьяат тамирчин, олимпын хүрэл медальт М.Уранцэцэгийн ах, МУСТА, дуучин П.Баярмагнайгийн сэтгэгдэлийг сонслоо.

Тэрбээр “Монголын ард түмэн их халуун сэтгэлтэй. Олон сайхан хүмүүсийн дүүд маань итгэсэн урам, өөрийнх нь хичээл зүтгэл гээд олон зүйл нөлөөлж медаль авч байгаа учраас туйлын баяртай байна. Амжилт бол хэцүү зүйл. Ээж шиг маань дүүг барилдах болгонд нь сүүгээ өргөдөг олон сайхан ээж байгаа. Энэ олон хүмүүсийн чин сэтгэлийн үр дүн, дүүгийн маань дуртай зүйлээ хийгээд гайхамшигт хүрч байгаа нь манай гэр бүлийн баяр юм. Дүү минь Монголын ард түмний хайр хүндлэлийг хүлээж байна.

Дүү мнь өмнө нь хоёр олимпод явсан. Дандаа шагналт байранд орсон. Их хэцүү шүү дээ. Үзэж байгаа хүмүүст ч гэсэн. Хэлэхэд хэцүү мэдрэмж. Манай гэр бүл дүүгээ өмнөх олимпоос медаль авчихаад зүгээр л мартаад ирсэн. Одоо тэнд орхисон медалиа аваад ирлээ гэж л бодож байна.

Би урлагийн хүн болохоор гэртээ хамаг юмаа мушгиад л сууж байдаг, сэтгэл хөдлөлтэй. Саяны энэ олимпыг үзэхээс айсхийгээд л байлаа. Ах нь гадаа байж байя. Надад яаж барилдаж байгааг нь хэлээд байгаарай гээд л байж байлаа. Энд ирсэн хүмүүс бүгд тамирчны аав ээж, үр хүүхэд байна. Бүгд өндөр сэтгэгдэлтэй байна. Монголын төрийн далбаа үеийн үед мандаж байх болтугай гэж ерөөе” гэлээ.  

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Back to top button