Нийгмийн

Өвөрхангай аймагт осолдсон жолооч нарыг эсэн мэнд эмнэлэгт хүргэжээ

Өвөрхангай аймгийн Хархорин сумын Шанх багийн “Бэл” гэдэг газар хоёр автомашин өчигдөр мөргөлджээ. Завхан аймгийн Улиастай сумаас Улаанбаатар хотын чиглэлд зорчиж явсан болон Улаанбаатар хотоос Завхан аймаг руу жолоо барьж явсан жолоочид хоорондоо мөргөлдөх үед автомашины эд ангид хавчуулагдсан байжээ. Завхан аймгийн Онцгой байдлын газрын аврах ангийнхан тэднийг эсэн мэнд гаргаж Эмнэлэгт хүргэсэн гэж мэдээллээ.

Иймд иргэд хөдөө орон нутгийн замаар зорчихдоо хурд хэтрүүлэхгүй, сонор сэрэмжтэй байхыг ЗЦГ-аас анхааруулж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button