НИЙГЭМ

“Эрээн-Улаанбаатар чиглэлийн ачааны үнийг 10 саяас хэтрүүлэхгүй”

Замын-Үүд дэх гаалийн газраас Мэргэжлийн хяналт, Гааль, Боомтын зөвлөл, Хил хамгаалах ерөнхий газар хамтран үлдсэн 30,000 тонн ачааг татаж авахад тулгарч буй асуудлыг танилцуулж байна.

Хилийн 0108 дугаар ангийн захирагч хурандаа В.Намхайнямбуу “2021 оны наймдугаар сарын 5-ны өдрөөс эхлэн тээврийн жолооч нартай хариуцлагын гэрээ байгуулж, дараалалд байгаа БНХАУ-ын Эрээн хотоос Улаанбаатар хүртэлх тээврийн хэрэгслийн хөлсийг 10 сая төгрөгөөс хэтрүүлэхгүй байхаар тогтоолоо. Тухайн жолооч зөвшөөрч гэрээ байгуулсан тохиолдолд хариуцлагын гэрээ байгуулна. Өнөөдрөөс эхлэн эхний 90 автомашиныг улсын хилээр нэвтрүүлэх ажлыг зохион байгуулж эхэллээ” гэв.

Замын-Үүд дэх авто тээврийн үндэсний төвийн дарга Ж.Сүхбаатар “Жолооч нартай байгуулж буй уг гэрээнд маш хариуцлагатай хандах ёстой. Ачааны эзэд, тээврийн жолооч нар хариуцлагатай байж, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх хэрэгтэй. Энэ үйл ажиллагаанд хууль хяналтын байгууллага хяналт тавьж байгаа. Эрээн Улаанбаатарын зардлыг 10 сая төгрөгөөс хэтрүүлсэн тохиолдолд манай сумын тагнуулын байгууллагын 70527305 гэсэн утсаар иргэд мэдээлэл өгч болно. Гэрээний үүргээ биелүүлээгүй нь хуулийн байгууллагаар тогтоогдсон тохиолдолд Замын-Үүд дэх авто тээврийн үндэсний төвөөс улс хоорондын Б зөвшөөрлийг олгохгүй байх хүртэлх арга хэмжээ зургаан сар буюу түүнээс дээш хүртэлх хугацаагаар авна” гэв.

Замын-Үүд дэх гаалийн газрын дарга Б.Отгонсүх “Замын-Үүд дэх гаалийн газар 12 хяналтын бүсээр иргэдэд үйлчилгээ үзүүлж байна. Манай байгууллага болон боомтын зөвлөлөөс ачаа барааг өдөрт нь хурдан шуурхай эздэд нь хүргэх, ариутгалын чиглэлээр онцгой анхаарч байна. Хяналт шалгалт бүрдүүлэлтийг цаг тухайд нь хийж байгаа. Сүүлийн 20 гаруй хоногийн хугацаанд импортын бараа бүтээгдэхүүний ачаа барааны эргэлт авто замаар 50-60 хувь өссөн үзүүлэлттэй байна. Экспорт 10 орчим хувиар нэмэгдсэн. Гаалийн байгууллагаар үйлчлүүлж буй иргэд гаалийн хяналтыг өдөртөө авах боломж бүрдсэн. Энэ хугацаанд 747 вагон импортоор орж ирсэн бол экспортоор 2,656 вагон ирсэн. Үүнээс ачаатай 226 вагон экспортод гарсан байна. Хоосон 2,232 вагон гарчээ” гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button