ДЭЛХИЙУЛС ТӨР

АНУ-ын Төрийн Департаментын НБД асан Помпеод бэлэглэсэн 5,8 мянган долларын виски хэний гараар оров

АНУ-ын Төрийн Департамент Ерөнхийлөгч асан Дональд Трампын үед Төрийн нарийн бичгийн даргын албыг хашиж байсан Майк Помпеод бэлэглэсэн 5,8 мянган долларын үнэтэй виски алга болсон тул түүнийг хайх эрлийн ажлыг эхлүүлсэн талаар “Нью-Йорк” /The New York Times/ мэдээлэв.

Эх сурвалжийн мэдээлснээр, АНУ-ын Холбооны Бүртгэлийн Байгууллагын 2019 оны жилийн тайланд 5,8 мянган долларын үнэ бүхий вискиг Японы эрх баригчдаас авсан гэж тэмдэглэсэн байна. Гэсэн хэдий ч, Америкийн хууль тогтоомжийн дагуу Төрийн нарийн бичгийн дарга 390 америк доллароос давсан үнэ бүхий бэлэг авч болохгүй гэсэн заалт байдаг.

Тухайн үед Майк Помпео Саудын Арабт ажлын айлчлал хийж байсан тул Помпео тус вискиг авсан эсэх нь бас тодорхойгүй байгаа аж. Помпеогийн өмгөөлөгч бэлэгний виски чухам хаана байгааг мэдэхгүй гэж мэдүүлж байжээ.

Помпео төрийн нарийнаар ажиллаж байх хугацаандаа 2019 онд авсан үнэтэй бэлгүүдийн дунд Казахстан, Узбекистан, Арабын Нэгдсэн Эмират Улсын эрх баригчдын 20 мянган долларын үнэ бүхий хивснүүд байдаг бөгөөд тэдгээрийг АНУ-ын янз бүрийн байгууллагуудад хувиарлан өгсөн аж.

Мөн АНУ-ын Ерөнхийлөгч асан Дональд Трамп мөн онд 120 мянган долларын үнэтэй бэлэг авч байсан. Үүний зэрэгцээ Австрали, Египет, Вьетнамын удирдагчид түүнд өөрсдийн хөргийг тус тус бэлэглэж байжээ.

(Эх сурвалж: The New York Times)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button