Нийгмийн

М.Лхагвагэрэл олимпын хүрэл медалийн төлөө барилдахаар боллоо

“Токио-2020” олимпын наадмын чөлөөт бөхийн тэмцээн үргэлжилсээр. Өнөөдөр Токиогийн дэвжээнд Монголын гурван бөх барилдаж байна.

Эрэгтэйчүүдийн 125 кг-д зодоглож буй 23 хүртэлх насны ДАШТ-ий хүрэл медальт, ОУХМ Мөнхтөрийн Лхагвагэрэл хагас шигшээд АНУ-ын бөх Гэйбл Стивесонтой барилдлаа.

Эл барилдаанд өрсөлдөгчдөө 5:0-ээр ялагдан, олимпын хүрэл медалийн төлөө өрсөлдөхөөр болов.

Гавьяат дасгалжуулагч, улсын начин Б.Адьяахүүгийн шавь М.Лхагвагэрэл өмнөх тойргуудад залуучууд болон 23 хүртэлх насны ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт Беларусийн Дианас Храманков, Германы бөх Г.Кудинович нарыг ялсан юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button