Нийгмийн

Б.Болортуяа олимпын хүрэл медалийн төлөө маргааш барилдана

“Токио-2020” олимпын наадмын чөлөөт бөхийн тэмцээн үргэлжилсээр. Өнөөдөр Токиогийн дэвжээнд Монголын гурван бөх барилдаж байна.

Эрэгтэйчүүдийн 125 кг-д зодоглож буй 23 хүртэлх насны ДАШТ-ий хүрэл медальт, ОУХМ Мөнхтөрийн Лхагвагэрэл хагас шигшээд АНУ-ын бөх Гэйбл Стивесонт ялагдан, маргааш хүрэл медалийн төлөө барилдахаар болсон.

Эмэгтэйчүүдийн 53 кг-д барилдаж буй ДАШТ-ий хүрэл медальт, ОУХМ Б.Болортуяа хагас шигшээд дэлхийн аварга, Японы бөх М.Мүкадатай барилдлаа. Эл барилдаанд өрсөлдөгчдөө 6:1-ээр ялагдан, маргааш хүрэл медалийн төлөө барилдахаар болов.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button