ЭДИЙН ЗАСАГ

Газрын тосны үнэ өсжээ

Өнгөрсөн долдугаар сарын 05-ны өдөр “Brent” маркийн газрын тосны үнэ өсч 77,16 америк долларт хүрээд байсан. Энэ үзүүлэлт нь энэ оны хамгийн оргил үнэ байсан бөгөөд долдугаар сарын 19-ний өдөр 68,62 америк доллар болтлоо унаад байсан юм. Харин энэ төрлийн газрын тосны үнэ өнөөдрийн байдлаар баррель тутамдаа 71,26 америк доллар болж өмнөх өдрийнхөөс өссөн үзүүлэлтийг харуулж байна.

Тэгвэл уг төрлийн газрын тосны үнэ үүнээс хойш үнээ 70 орчим америк доллартаа барих хандлагатай байгаа юм. Харин “WTI” маркийн газрын тос ханшийн хувьд зөрүүтэй буюу 62,02 америк доллар байгаа юм.

Олборлож буй нийт газрын тосны 84 хувийг эрчим хүчний түүхий эд, үлдэх 16 хувийг химийн үйлдвэрийн түүхий эд болгон хэрэглэдэг байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button