“Batman” цувралын дүр Робин бисексуал болох нь ил болжээ

"Бэтмэн” /Batman/ цувралын Бэтмэний туслагч, баруун гар болох Робины дүр бисексуал болох нь сүүлд гарсан комиксын дугаараар ил боллоо.
Энэ нь “Urban Legends” сэтгүүлийн шинэ дугаарт гарсан "Гэрлийн чийдэнгийн мөч" гэх хэсэг дээр тодорхой харагдаж байгаа юм. Дээрх бүлэгт тэрбээр өөрийн эрэгтэй найз Бернард Даудад татагдаж байгаагаар гардаг байна.
Робины өөрт төрсөн шинэ мэдрэмжээ илэрхийлж буй нь “Ямар нэгэн зүйл чамайг дооглож, шоолж байгаа юм шиг. Хүмүүс надаас юу хүсч байгааг минь дандаа асуудаг. Гэхдээ би өөрөө ч үүнийгээ ойлгож чадаагүй. Юу ч байсан гэлээ. Энэ бүхэн хүрч чадахааргүй зүйл шиг санагдаж байна... одоог хүртэл” хэмээн эргэлзэж байгаагаар дүрслэгдсэн байна.

Энэхүү шинэ мэдээ нь цувралын шүтэн бишрэгчдийг ихээр цочирдуулсан юм. Харин тус комикс бүтээлийн зохиолч Меган Фитзмартин дүрүүд ямар хүйстэй тал дээр тодорхой хязгаарлалт тавиагүй гэж мэдэгдсэн юм.
Тэрбээр “Би хүйсийн чиг хандлага бол аялал гэдэгт итгэдэг. Робины Бернардтай холбоотой сэтгэл хөдлөл нь 100 хувь бодитой байсан бөгөөд Бернардийн мэдрэмж ч бас үнэн. Робин аяллын явцад өөрийгөө таньж мэдсээр л байх болно. Үүнийг шууд тодорхойлох боломжгүй" хэмээжээ.
Эх сурвалж: hollywoodreporter.com
О.ЭНХЖИН













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хүүхэд залуучуудыг гаж донтон болгох тархи угаалт барууны зүйл тэр чигээрээ доод ертөнцийн ухуулга